Чингис хаан Гранпри тэмцээний эхний өдрийн од бол 57кг-ын шинэ ундарга 17 настай Л.Энхрийлэн байлаа.
Тэрбээр хагас шигшээд БНСУ-ын бөх Минжү Кимийг торгуулиар ялж аваргын төлөө Японы жүдоч Мегүми Ишикаваг вазари үнэлгээгээр ялж түрүүлсэн.
Түүний хувьд Гранпри ангиллаас хүртсэн анхны медаль нь алт байлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Самсуны Гранприд зодоглож эхний тойрогтоо ялагдаж байсан.
Л.Энхрийлэн залуучуудын УАШТ-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн бол энэ жил насанд хүрэгчдийн ангиллаас хүрэл медаль хүртсэн юм.