Дэлхийн эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг тодорхойлж байдаг Харвардын Эрүүл мэндийн их сургуулийн судлаач Б.Батзаяатай уулзаж ярилцлаа.
ХИЙМЭЛ ЗҮРХНИЙ СУДАСЖУУЛАЛТЫН АЖИЛ МИНЬ АМЖИЛТ ОЛБОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ МАШ ТОМ ДЭВШИЛ БОЛНО
-Харвардын их сургуулийн үүдэл эс ургуулах судалгааны багт Монгол залуу эрдэмтэн багтана гэхээр Монгол оюун ухаан ямар чансаатай, хаана хүрснийг илтгэж буй мэт?
-Харвардын Анагаах ухааны сургуульд Эрүүл мэнд -Технологийн судалгааны төв гэж бий. Тэнд би докторын дараах судалгааны ажил хийж байна. Онолын хувьд өнөөдөр хүний биед байдаг үүдэл эсийн тусламжтайгаар бүхий л эрхтнийг ургуулах боломжтой болчихсон. Чих, нүдний болор зэрэг хальслаг эрхтнүүдийг шинээр суулгаж байна. Сонирхуулж хэлэхэд хамгийн анхны эрхтэн ургуулж солих мэс заслыг хүний давсаг дээр туршиж байжээ. Одоогоос 20 жилийн өмнө манай багшийн багш болох Массачусетсийн технологийн институтийн багш Роберт Лангер хулганы нуруун дээр хүний чих ургуулсан. Өөрөөр хэлбэл ямар ч эрхтнийг ямар ч биет дээр ургуулax бололцоотой болохыг баталсан. Түүнээс хойш эрхтнийг лабораторит эснээс нь ургуулаад хүний биед суулгах боломжтой болов. 2006 онд Проф. Аталла aнх удаа vvдэл эснээс ургуулсан давсгыг 7 евчтенд амжилттай шилжүүлэн суулгасны дараахан 2007 онд Японд төрөлхийн хараагүй хүний нүдний эвэрлэг болор бүрхүүлийг (cornea) нехен ургуулах хагалгаа амжилттай болж уг өвчтөн 65 хувийн хараатай болсон юм. Ингэж бодохоор эсийн инженерчлэл гэх энэ салбар маш шинэлэг байгаа биз.
-Арьсыг ч бас ургуулдаг болсон байх аа?
-Тийм ээ. Арьсыг ургуулж нөхөх боломжтой болсон. Хоер гурван гарааны компани байгаагаас одоогоор хамгийн амжилттай байгаа нь CellSeed Inc. гэж компани байгаа. өнөөдөр гадны хөгжилтэй орнуудад лабораторийн нөхцөлд шинээр ургуулсан арьс худалдан авах боломж бүрдсэн. Та нурууныхаа нугаснаас vvдэл эсний дээжийг авахуулаад, тэр дээжээс лабораторид хэрэгцээтэй арьсаа ургуулаад, ургасан арьсаа шуудангаар xvлээгээд авчихна гэсэн үг, яг Амазоноос ном захиалж авч байгаатай адилхан. Захиалснаас хойш ойролцоогоор долоо хоногийн дараа хайрцгаар битүүмжилсэн арьс ирэх бөгөөд түүнийгээ эмнэлэгт авч очоод түлэгдэлтэй хэсэгтээ наалгах юм. Эмнэлэгт хэвтэх шаардлагагvй эмчилгээ. Шархан дээр нааснаас таван минутын дараа арьсны 50 хувь нь төлжиж шингэдэг байна. Үүдэл эс маш ухаантай бөгөөд арьсанд ойртмогц өөрийгөө арьсны эс болгон програмчилдаг бас хязгааргүй үржих чадвараараа нөхөн төлжүүлдэг. Гол еерийнх нь эсээр ургуулж байгаа болохоор дархлааны урвал зэрэг церег нелее байхгvй.
-Их түлэгдэлтэй арьсыг гуяынх нь дотор талаас авдаг байсан үе ард хоцорсон гэж ойлгож болох уу?
-Дээхнэ үед гуяынх нь дотор талаас авч, их түлэгдэлтэй бол нас барсан хүний арьсыг шилжүүлэн суулгадаг байсан. Өнөөдөр бол ихэнх эрхтнийг ургуулах боломжтойг харуулж, үйлчилгээ нь хөгжилтэй орнуудад нэвтэрсэн учраас даатгалд хамруулах талаар их яригдаж захаасаа хэрэгжиж эхэлсэн. Тиймээс илүү хүртээмжтэй болоод байна.
-Харвардын Анагаах ухааны сургуулийн Эрүүл мэндийн судалгааны төвд докторын дараах судалгааны ажил хийж байгаа гэсэн. Одоогоор ямар судалгаан дээр ажиллаж байна?
-Би докторынхоо ажлыг хиймэл зүрхийг эсийн орлуулалт сэдвээр хийж байсан. Манай багш одоог хvртэл хэрэглэгдэж ирсэн хиймэл төмөр зvрхний хавхлагаас бусад хэсгийг ендер молекулт нэгдэл дээр ургуулсан vvдэл эсээр орлуулах санааг гаргаж, лабораторид амжилттай туршсан. Xүн дээр турших боломжгүй учраас ямаан дээр туршсан (ямаа, гахайн зүрх хүнийхтэй адилхан байдаг). Зүрх шилжүүлсэн ямаа нэгээс хоёр сар амьдарсан. Нэг сар гэдэг маш хангалтгүй хугацаа. Танд нэг сарын амьдрах баталгаа өгнө гэвэл хэн хагалгаа хийлгэх юм бэ, тийм биз дээ. Ядаж 10 жилийн баталгаа өгөх хэрэгтэй. Өнөөдөр нийтлэг суулгадаг “Evaheart” хэмээх металл зүрхийг таван жил тутам солиулах шаардлагатай байдаг. Зүрхийг ургуулж суулгадаг болоход ямар бэрхшээл тулгараад байна гэхээр судасжуулалт нь хүрэлцэхгүй байгаад оршино. Хүний яс ч бай зүрх ч бай маш нарийн бүтэцтэй, олон тооны судсан хэлхээснээс бүрддэг. Тэр нарийн системийг лабораторид дуурайж хийж чадахгүй байгаа юм. Одоо эрхтнийг яаж урт хугацаагаар хүний биед байлгах вэ гэдэг асуудал тулгараад байна. Хамгийн том даваа бол судасжуулалтыг хийх. Миний хувьд судасжуулалтыг хэрхэн хийх дээр төвлөрч ажиллаж байна. Одоогоор 3D принтерийн нэг хэлбэр болох биологийн салбар дахь хувилбарыг ашиглан зүрхний судасны бүх графикийг компьютероор гаргаад авчихсан. Ургуулж үзэх туршилтыг хийж байна. Хэрэв энэ амжилт олбол шинжлэх ухааны салбарт маш том дэвшил болно. Тэгэхээр хамаг эрдэмтэн энэ сэдэвт анхаарлаа хандуулан судалгаа хийж байна. Маш өрсөлдөөнтэй учир хэн нь түрүүлэх вэ гэдэг л асуудал байна.
БИ ХАРВАРДАД ОЧНО ГЭЖ ХЭЗЭЭ Ч БОДОЖ БАЙГААГҮЙ
-Тэгэхээр та бүхний ажлыг зөвхөн судалгаа хийх бус шинжлэх ухаанд шинэ эмчилгээний арга барилыг бий болгодог гэж ойлголоо?
-Тийм ээ. Эмч өвчтөнийг оношилно. Тэд эмчилгээний арга барилын талаар бидэнд хандаж асуудал дэвшүүлнэ. Бид тэр дагуу шинэ эмчилгээний арга боловсруулдаг. Өөрөөр хэлбэл шинэ эмчилгээний арга барилыг Шинжлэх ухаанд гаргаж ирнэ гэсэн үг.
-Харвардын судалгааны багт хэрхэн багтав. Өмнө нь Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан гэсэн байх аа?
-Юуны ч эс болж хязгааргүй үржих чадвартай эсийг үүдэл эс гэдэг. Нэг хеврелеес 32-64 ширхгийг гарган авах боломжтой. Энэ эсийг эрдэмтэд 1960-аад оны үед нээсэн юм. Түүнээс хойш 2007 онд Киотогийн их сургуулийн Накамура гэдэг багш мөгөөрснөөс хөврөлийн эс гарган авах болохыг тогтоосон. Уг багш таван жилийн дотор 2012 онд нээлтээрээ Нобелийн шагнал авчихсан. Энэ бол маш ховор тохиолдол юм. Би Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Миний докторын ажлыг удирдсан профессор эс ургуулахад суурь болж хэрэглэгддэг ендер молекулт нэгдлийг гарган авч, компаниa байгуулсан багш байдаг. Доктор хамгаалдаг жилээ Харвардын докторын дараах хөтөлбөрт төсөл бичээд явуулсан. Гэтэл “Таны судалгаатай холбоотой зардлыг зуун хувь санхүүжүүлнэ” гэсэн хариуг Америкийн хамгийн том шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн болох NSF тесел дээр ирсэн. Амьдрах зардлыг Ротарын тэтгэлэг (Хvрээ Ротари Клуб) тэтгэж тэгээд 2013 оны намар АНУ-ын Бостон хотыг зорьсон. Би Харвардад очно гэж бодоогүй. Гэхдээ өөрийгөө сориод бичээд үзье л гэж бодсон.
-Харвардын судалгаа хийх өртөг их өндөр байх даа?
-Төслөөсөө шалтгаална. Эмнэлгийн салбар өртөг өндөртэй тул харьцангvй санхvvжилт өндөртэй байдаг. Жишээ нь гарааны гэгдэх xамгийн бага R21 төсөл бол 500 мянган ам доллар байдаг. Энэ бол судалгааны цэвэр өртөг. Манай багш төсвийн зарцуулалтыг удирдаж зохицуулж байдаг бөгөөд хэрэв үүнийг судалгаанаас өөр зүйлд зарцуулбал хуулийн хариуцлага хүлээнэ. Харвардын судалгааны төвийг ашиглаж байгаа утгаараа төсвийнхөө талаас илvv хувийг сургуульдаа өгдөг болохоор цэвэр судалгаанд ашиглагдах нь 250 мянган болон түүнээс бага байдаг.
-Таны ажиллаж буй багийг Нобелийн шагнал авсан гэх юм билээ?
-Хараахан аваагүй учраас эрт дурдаад баймааргүй байна. Харин манай багшийн багш болох Роберт Лангер хэмээх эрдэмтэн энэ салбарыг тодорхойлсон хоёр хүний нэг. Миний л мэдэхээр сvvлийн 4 жил нэр нь Нобелд дэвшсэн. Багшийн өрөөнд Бил Гейтс өөрийн биеэр очиж зөвлөгөө авдаг. Харин манай багш бол 40 настай залуу эрдэмтэн. Миний хувьд доктороо хамгаалах хүртлээ энэ салбарт 10 орчим жил сурсан ч Харвардад бол судалгаагаа дөнгөж эхлүүлж яваа судлаач. Тэдгээр томчуудын дэргэд би цэцэрлэгийн хүүхэд л гэсэн үг.
-Дэлхийн хэмжээний эрдэмтний багт багтана гэдэг хэн бүхэнд тохиохгүй хувь байх даа?
- Анх очоод бараг өдөр болгон цочдог байлаа. Сэтгvvл дээрээс нэрийг нь хардаг том багш нар зvгээр хажууд юм яриад сууж байхаар их сандардаг байсан, дараа нь адилхан хvн юм даа гэж боддог болсон хэхэ. Тэднээс маш их зүйл суралцана. Түүнээс гадна туршилтын санхүүжилтын хувьд санаа зовохоо больдог. Tом профессорын нэрээр овоглочихоор хүмүүс их өөрөөр хүлээн авна. Томоохон хурал чуулган дээр Лангерийн лабораториос явж байна гэхээр “Чи юу хийдэг юм бэ” гэж хэн ч асуудаггүй. Багшийн юу хийж байгааг салбартаа ихэнхи нь мэдэж байгаа учраас шалгаах нь илүүц байдаг байх.
-Лангерийн удирдлага дор хэчнээн хүн судалгааны ажил хийдэг вэ?
-Манайх 100 гаруй судлаачаас бүрдсэн маш том лаборатори. Олон төсөл байдаг бөгөөд зөвхөн нэгд нь гэхэд таваас илүү хүн ажилладаггүй. Яаж тэр олон эрдэмтнийг зохицуулдаг юм бүү мэд. Багшаараа их бахардаг.
БИДНИЙ ТУРШИЛТЫН ҮР ДҮНД ЯСЫГ 14 ХОНОГИЙН ДОТОР ЭДГЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙГАА
-Таныг ясны хугарлын сэдвээр судалгаа хийдэг гэж сонссон. Ясыг нөхөн төлжүүлнэ гэхээр сонирхолтой санагдлаа?
-Би голчлон зүрх, ясны хугарал сэдвээр ажилладаг. Докторынхоо ажлыг зүрхний эсэн дээр дагнан хийсэн. Мөн ясны хугарал сэдвийг барьж аваад байна. Америкт л гэхэд жилд зургаан сая орчим хүн осолд орж ясны ямар нэгэн мэс засал хийлгэдэг гэсэн тооцоо байдаг. Үүнээс ясыг нөхөн төлжүүлэх вэ гэдэг хэрэгцээ шаардлага гарч байгаа юм. Нөгөө талаас хүмүүс ясны сийрэгжилтэд ихээхэн өртөх болсон нь энэ судалгааны эрэлт хэрэгцээг илтгэж буй.
-Судалгааны явц ямар байгаа вэ?
-Бидний судалгаа маш ахицтай яваа. Бид хүн дээр туршилтаа явуулж байна. Хоёр жилийн өмнөөс туршилтын ажил эхэлсэн. Үр дүн гайгvй сайн байгаа.
-Хугарсан ясыг эмчилнэ гэхээр гипсдээд бороолтол нь байлгана гэж ойлгодог. Тэгвэл эмчилгээний хувьд шинжлэх ухааны ямар дэвшил биднийг хүлээж байна?
-Тийм ээ, өнөөдөр тийм л эмчилгээг өргөн ашиглаж байна. Тэгвэл бидний хийсэн судалгаа болоод эмчилгээний дэвшил бол хугарсан хоёр ясны дунд цэлцэгнүүр шингэн цацсанаар яс болон хувирч түргэн хугацаанд эдгэдэг болж байгаа юм. Уг цэлцэгнүүрийг үүдэл эс болоод бусад шаардлагатай нэгдлийн найрлагаар гаргаж авсан. Сүүлд хийсэн туршилтаас үзэхэд 12 хоногийн дараа бүрэн ясны эс болчихсон нь тогтоогдоод байна. Баталгаатай гэж үзвэл 14 хоногийн дотор яс болж төлжиж байна. Тэгэхээр яс эдгэхийг заавал нэг хоёр сар хүлээх шаардлагагүй болж байгаа юм. Гурван хоногийн дотор мөгөөрсжиж, долоон хоногийн дараа яс болон төлждөг гэж ойлгож болно.
-Б.Батзаяаг олон улсын патентын эрх эзэмшдэг гэж сонссон?
- Токиогийн их сургуульд харьялагддаг миний хоёр патентын нэгийг Хитачи компани хорт хавдрын эмчилгээг нэг эсийн тvвшинд оншилоход ашиглахаар худалдан авсан. Xөдөлмөрийн дүн том компанид тоогдсон нь надад их урам болсон. Миний хувьд профессор Оканогийн нээлтийг илүү нарийвчилж тулгуур эсийн ургалтыг гэрлээр удирдах аргыг боловсруулсан. Би гэрлийн тусламжтайгаар 3D бүтцээ хувирган өөрчилдөг өндөр молекулт нэгдэл болох PMB-PL нэгдлийг синтезлэн гаргаж авсан бөгөөд энэ синтез аргаараа нэг патент Японд, харин PMB-PL нэгдлийг ашиглан тулгуур эсийг гадаргуугаас салгаж авах аргыг боловсруулж хоёр дахь патентаа Америкт авсан.
МОНГОЛЫН ТАЛААР ӨӨДРӨГ ЮМ ЯРИХЫГ ХҮСЭВЧ ЭМНЭЛГИЙН БОЛООД БОЛОВСРОЛЫН САЛБАРАА ХАЯЧИХСАНД ЭМЗЭГЛЭЖ ЯВДАГ
-Монголд амьдрах бодол мэдээж байдаг биз дээ?
-Олон жил гадаадад сурсан. Харин 2013 онд Монголд ирж таван сар орчим байхдаа яам болоод Шинэ монгол сургуульдаа ажилласан. Миний хувьд Монголдоо ирж ажиллах сонирхол их байдаг. Гэхдээ Монголд судлаачаараа ажиллах боломж тааруу, багшлах л сонголт хамгийн бодитой байгаа юм.
-Гадаад олон жил суралцаж, ажиллаж байгаа хүний хувьд Монголын хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Олон улсын жишгээс харахад Шинжлэх ухаан болоод инженерийн салбар улс орны хөгжлийг авч явдаг. Мэдээж санхүү, эдийн засгийн салбар гол ч гэлээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжлөө харвал дээрх салбарууд тэргүүлэх үүрэгтэй. Харин манай улсад тэр зарчим нь алдагдсан. Уг нь Монголын талаар өөдрөг юм яримаар байдаг боловч хамгийн гол эмнэлгийн болоод боловсролын салбараа хаячихсанд эмзэглэж явдаг. Нөгөө талаас инновацийг хөгжүүлэх нь чухал байна. Инноваци гэдэг нь мэдлэгийг баялаг болгодог салбар. Одоо жиг технологи дээр суурьлаж баялаг босгодог цагт инновацийг хөгжүүлэхгүйгээр хөгжих хөлжих гэж ярихад хэцүү. Америкад 1960 оны академик 2-р хувьсгалын ачаар их сургуулаа инноваци дээр суурьлаад байгуулчихсан. Гэтэл Монголд одоо л яригдаж эхэлж байна.
-Мэдлэгийг баялаг болгох гэдгийг дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?
-Үг үнэндээ Монголын их сургуулиуд зөвхөн сургадаг чиглэлтэй байгаа юм. Гэтэл гадны жишиг бол сургахын сацуу судалгаа хийх, судалгааны vр дvнг инноваци болгон бизнест гаргах гэсэн гурван хэсэг үйл ажиллагаа явуулдаг. Манайд бол зөвхөн сургаад л байна. Зарим их сургууулийн оюутнуудынх нь химийн лекцийн дэвтрийг харахад арван хэдэн жилийн емнех миний дэвтэртэй адилхан агуулгатай, мэдээж суурь томьео адил ч боддог бодлого асуудал еерчлегдчихсен баймаар. Сургалт шинэлэг мэдээллээр дутмаг. Зарим газар судалгаа хийх гэж оролдож байгаа еедрег тал байна. Судалгааны үр дүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж баялаг болгоно гэдэг инноваци юм. Эцсийн бүтээгдэхүүн болж гарахгүй төслийг хэчнээн сонирхолтой байсан ч Америкт хасаад явчихдаг. Ашиг олохгүй судалгааг бүрэн зогсоодог. Тэр утгаараа Америк өнөөдөр хөгжөөд байна.
-Тэгвэл таны бодлоор Монголоос инновацыг яаж дэлхийд гаргах вэ?
-Бидэнд өнөөдөр юу байна түүнийг харах л хэрэгтэй. Биотехнологийн салбарыг аваад үзэхэд бидэнд түүхий эд нь байна. Тэгсэн хэрнээ технологи нь алга. Хэрэв технологи байгаа гадаадын судалгааны байгууллагуудтай хамтарвал инновацыг дэлхийд гаргах боломж бүрдэнэ. Гэсэн ч Монголын нэртэй бүтээгдэхүүн гаргах нь их эргэлзээтэй. Жишээ нь би гадаадын сургуулийн судалгааны төвд ажиллаж байгаа хэрнээ өөрийнхөө хийсэн бүтээлийн гурван хувийг л эзэмшиж байна. Түүнтэй адил гадаадтай хамтарсан инновацийн өөрсдийн эзэмших хувь мэдээж бага л байна.
-Монголд дахь судлаачдын дүр зургийг харахаар танд ямар бодол төрдөг вэ?
-Би яг үнэндээ Монголын талаар тийм ч сайн мэддэггүй. Бага байхаасаа л гадагшаа явж өнөөдрийг хүртэл суралцаж байна. Хааяа Монголд ирэхдээ Шинэ Монгол сургуульдаа лекц уншдаг. Тэгэхээр Америкаас Монголд түр ирсэн цаг хугацаа л миний Монголын төсөөлөл байдаг. Тэр нь миний дутагдалтай тал байх. Манай Технологийн сургуульд сурч байгаа хүүхдүүд бүгд л мундаг. Тэр их потенциалыг хэрхэн ашиглах вэ гэдэгт төвлөрч, боломжийг нь олгохыг хүсдэг. Өнөөдөр бакалаврын зэргийг авах амархан. Харин мастер, докторын зэргийг хамгаалахын тулд судалгаан дээр ажиллах шаардлага тулгардаг. Гэтэл манайд судалгааны лаборатори гэвэл хүчин чадал, тоног төхөөрөмжийн хувьд асуудалтай. Тиймээс бакалавр эзэмшсэн оюутнуудыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын мэргэжлийн судалгааны төвүүд рүү явуулах хэрэгтэй. Тэнд мэргэшсэн тохиолдолд харьцуулалт хийх боломжтой болно. Биотехнологийн салбарыг хоёр дахь тэсрэлтийн үе дээрээ ирж байна гэдэг. 1990-ээд оны үед хамгийн анхны биотехнологийн тэсрэлт болсон. Энэ үед тухайн салбарт хөрөнгө оруулалтууд бий болдог. Хэрэв чамд ямар нэгэн санаа байвал одоо л хэрэгжүүлэх хэрэгтэй.
ГУРВАН САЯ ХҮНТЭЙ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭЦҮҮ ГЭДЭГ. ТИЙМ БИШ...
-Төрөөс мундаг боловсон хүчнүүд байгаа ч дэмждэггүй учраас Шинжлэх ухааны салбар хөгждөггүй. Тиймээс судлаачдыг үнэлэх үнэлэмж муу гэж ярьдаг?
-Мэргэжлийн судалгаа хиймээр байгаа бол заавал судалгаан төвүүдийг бараадах хэрэггүй шүү дээ. Монгол өнөөдөр гарааны түвшинд явна. Үнэхээр чадалтай залуучууд байгаад юм хиймээр бол түр хугацаагаар гадаад руу явж нүд тайлах хэрэгтэй. Ер нь эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ашиг авчирч болох салбаруудаа дэмжих нь зүйтэй. Жишээ нь үүдэл эсийн судалгааны төвийг Монголд байгуулаад судалгаа хийвэл мөнгөний хувьд ашиг авчрахгүй. Манайд Америкаас түрүүлж олон улсын патентыг авч эмчилгээний эрхийг дэлхий даяар түгээх боломж маш бага. Харин түүний оронд Монголын сүү сүүн бүтээгдэхүүнээс ясны сийрэгжилтийг дэмжих бүтээгдэхүүн бий болгох сэдэв илүүтэй ашгаа өгнө. Харин тэрхүү ашгаараа үүдэл эсийн судалгааг хийх боломжтой болж байна. Түүнээс бус дэлхийд үүдэл эс судалдаг судалгааны багийг оруулж ирнэ гэдэг бол тэр хүүхэд гоё гуталтай байна, би ч бас тэр гутлыг авмаар байна гэдэгтэй л ижил.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаагийн хувьд бусад оронтой харьцуулахад Монгол улсын хөгжилд илүүтэй түлхэц үзүүлэх хамгийн чухал салбар гэвэл алийг нэрлэх вэ?
-Ер нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг хамгийн чухалд тавихгүй бол болохгүй. Монголд ажиглагддаг хамгийн дутагдалтай зүйл бол гадаадын жишгээс эсрэгээрээ байдагт оршино. Адаглаад хамгийн өрөвдөлтэй байгаа яамд нь боловсрол, эрүүл мэндийн салбарынх байх жишээтэй. Энэ салбарууд бол хамгийн удаан үр дүн гардаг. Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхэд 20 жилийн дараа л үр өгөөжөө өгнө. Маш холыг харж энэ хоёр салбараа дэмжиж бол болохгүй. XXI зуунд технологигүйгээр улс хөгжихөө больсон. Монгол маш их баялагтай учраас түүхий эдээ зарж амьдарна гэж ярьдаг ч хязгаарлагдмал, хэдхэн жилийн нөөцтэй шүү дээ. Технологийн салбар бол заавал хүний тоо шаардахгүйгээр хөгжих боломжтой. Монгол гуравхан сая хүнтэй ч чанартай боловсон хүчинтэй байвал хөгжил ойрхон байгаа. Үүнд Швейцар, Бангладешийг харьцуулж болно. Швейцарь долоон сая хүрэхгүй хүнтэй хэрнээ өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад багтсан. Гэтэл Бангладеш бараг 100 сая хүн амтай хэрнээ ядуу байгаад л байдаг. Гурван сая хүнтэй улсыг хөгжүүлэх хэцүү гэдэг. Тийм биш. Зөвхөн төрөөсөө дэмжлэг хайх бус залуучууд нь боловсролын нарийн салбаруудад дурлаж гарцыг хайх хэрэгтэй.
-Ер нь судлаач болно гэж бодож байв уу?
-Үнэндээ бодож байгаагүй. Өмнөх зүйлээ л хийгээд явсан. Түүнээс биш бусад хүний адил холыг хараагүй. Өөрт байгаа сонголтуудаасаа хамгийн сонирхолтойг нь л сонгосон. Миний сонгосон биотехнологийн салбар өнөөдөр илүүтэй хөгжиж байна. Миний хувьд азтай байсан. Хүний бөөр өвдөхөд солино гэх ойлголт үнэнд итгэмээргүй санагдсан. Тэгээд оролдоод үзсэн, дурласан.
-Ирээдүйгээ хэрхэн харж байгаа вэ. Төсөөлөл байгаа биз дээ?
-Судлаачийн нүдээр харахад бодитой юм үлдээмээр байна. Дэлхийн олон зуун мянган судлаачаас цөөн хэд нь л нэрээ түүхэнд үлдээдэг. Заавал Эйнштейн шиг агууг бүтээхгүй ч хүмүүст хэрэгтэй нээлтийг хийсэн байх юмсан гэж боддог. Хожим насны тэтгэвэртээ гарсан хойноо эмнэлэгт хэрэглэгдэж буй наад эмчилгээний арга чинь миний ажил байгаа юм гээд ярих зүйлтэй л суухыг хүснэ. Тэр бол судлаач хүн бүрт байдаг мөрөөдөл байх. Хоёрдугаарт Монгол хүн гэдэг утгаараа Монголдоо буцаж ирмээр байна. Би юм сурчихлаа, мэдлэгтэй болчихлоо гэж бодоод ирлээ гэхэд бүрэн утгаараа ажиллаж өөрийгөө 100 хувь ашиглаж чадахгүй. Тиймээс өөрийн гэсэн гарааны бизнестэй болсон хойноо, эсвэл томоохон компанийн салбарыг Монголд оруулж ирэх үедээ, цаашлаад өөрийн судалгааны багтайгаа Монголдоо ирэхийг хүсэж байна.
-Судлаачийн нэг өдрийн амьдралыг сонирхмоор байна. Тийм өрсөлдөөнтэй орчинд ажилладаг юм чинь лабораторидоо ихэнх цагаа өнгөрөөдөг байх даа?
- Яг үнэндээ би амралтын өдрүүд амардаггүй. Заримдаа амарлаа гэхэд юу хийхээ мэддэггүй хэхэ. Америк дахь Монгол оюутнуудын амьдрал тийм л байдаг. Залуу хvн цагийг зүгээр өнгөрөөx их харамсалтай санагддаг. Заримдаа лабораторид туршилт хийж нойргүй хонож нойроо хугаслах шаардлага гардаг. Гэвч би огт ядарч байна гэж бодож байгаагүй. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хариу нь яах бол гэж догдлоод нойр ч хvрдэггvй. Манай залуучууд хийж байгаадаа дурлаж байгаасай гэж боддог. Судлаачийн хувьд их мөнгө олох, баян болох нь сонин биш. Хамгийн гол нь ажлын үр дүн чухал байдаг даа.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.