Монголын “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв” (ХЭҮТ), АНУ-ын Аляск мужтай хамтран “Хүйсээр ялгаварласан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байна. Уг төсөл нэг жилийн хугацаатай үргэлжлэх (2016) ба хоёр үндсэн хэсэг, гурван үе шаттай хэрэгжих юм.
Төслийн эхний үе шатанд, 2016 оны нэгдүгээр сард Монголын талаас хүчирхийллээс хамгаалах байрны ажилчид, албаны хүмүүс болон ТББ-ын удирдлагуудаас бүрдсэн 13 төлөөлөгч АНУ-ын Аляск мужид зочилж, хамгаалах байрны үйлчилгээ, удирдах арга барилтай танилцаж, туршлага солилцсон.
Харин хоёр дахь үед АНУ-ын мэргэжилтнүүд манай улсад тавдугаар сарын 11-ээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд айлчилж Улаанбаатар хот болон орон нутаг дахь хүчирхийллээс хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцах, засаг захиргааны удирдлагууд, мөн саяхан батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүдтэй уулзаж, сургагч багш нарыг сургах гурван өдрийн сургалтыг зохион байгуулсан.
Айлчилж ажилласан мэргэжилтнүүд нь Аляск мужийн Захирагчийн албаны бодлогын ахлах зөвлөх Кэйти ТиПас, Бетэл Коммюнити Сервисиз Сангийн Гүйцэтгэх захирал Мишелл ДиВитт нар юм.
“Монгол Улсад бид ирээд Улаанбаатар хот болон орон нутаг дахь хүчирхийллээс хамгаалах байрны нөхцөлтэй танилцаж, холбогдох ажилтнуудтай уулзаж ярилцсан. Хамгаалах байрны ажилчид үнэхээр хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ажилдаа хандах зөв хандлагатай хүмүүс гэдгийг ойлгож мэдсэн.
Монгол Улс цаашдаа хүчирхийлэлтэй тэмцэж, хамгаалах байрны нөхцөл байдлыг сайжруулахын тулд хөрөнгө мөнгөний асуудал, удирдлагын зөв арга барилыг авч хэрэгжүүлснээр илүү амжилтанд хүрч чадна. Хүчирхийлэлтэй тэмцэх хамгийн шилдэг арга бол хүчирхийлэл гарах болсон үндсэн шалтгааныг маш сайн судалж, дүгнэлт хийснээр үүнээс урьдчилан сэргийлэх, цаашлаад хүчирхийллийн хор уршгийн талаарх ойлголтыг олон нийтэнд ойлгуулж, таниулах нь зүйтэй юм. Мөн түүнчлэн хүчирхийллийн хохирогчид бие, сэтгэл зүйгээр хохирдог учир тэднийг ойлгож, тэдэнд чадахын хэрээрээ туслах хэрэгтэй. Ингэснээр олон нийтийн мэдлэг дээшилж, нийгмийн аль ч түвшинд хүчирхийллийг арилгах боломж бүрдэх юм. Танай улсад шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль үүний нэг том жишээ ба хүчирхийллийн аль ч хэлбэрийг арилгахад том алхам болж чадна” гэж АНУ-аас ирсэн мэргэжилтнүүд ярьж байлаа.
Сүүлийн гурав дахь үед сургалтын хөтөлбөрийг ХЭҮТ хүлээн авч, хөтөлбөр дээр үндэслэсэн сургалтыг улс орон даяар хэрэгжүүлэх юм.