УИХ-ын дарга З.Энхболд болон Ардчилсан Намын удирдлагууд мэдэгдэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид ялалт байгуулсан нэр дэвшигчдийн нэрсийг өгсөн. Улмаар УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг явуулж, ажилдаа хурдан орохыг сануулсан.
Харин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн талаарх маргаануудыг цэгцэлснийхээ дараа чуулганыг хуралдуулах ёстой гэдгийг мэдэгдлээ. Тэрээр,
-Анхдугаар чуулган зарлахдаа Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан намуудтай зөвшилцөх ёстой. Зөвшилцөх асуудал хийгдээгүй учир чуулган хуралдах боломжгүй гэж үзэж байна. Төр байгуулахыг бид эсэргүүцээгүй, хууль бусаар төр байгуулагдах явцыг эсэргүүцэж байна гэлээ.
АН-аас дөрвөн төрлийн зөрчлийг шийдвэрлэсний дараагаар УИХ-ын чуулганыг хуралдуулах ёстой гэлээ.
Үүнд:
1.Төрийн албан хаагчдын ажлын байраар наймаалцан, сонгуулийн санхүү 60 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн талаарх МАН-ынхны бичлэгийг хуулийн байгууллага шалгаж тодруулах,
2.Хан-Уул дүүргийн 55-р тойрогт гарын үсэг зурсан саналын хуудас авсан иргэдийн тооноос хайрцгаас гарсан саналын хуудас 234-р зөрсөн байна. Энэ асуудлыг сайтар шалгах,
3.Саналын хуудас дууссан бөгөөд дууссан саналын хуудастай аймгууд канондсон саналын хуудсаар санал авсан учраас эдгээр саналын хуудсыг хасаж тооцох ёстой.
4.Хар үгээр царцаа гэж хэлээд байгаа 18 мянган царцааны асуудлыг шийдвэрлэх. 18 мянган сонгогчийг өөрийн биеэр ирээгүй байхад итгэмжлэхээр нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн нь хууль зөрчсөн байна.
Зургадугаар сарын 29-нд мэдэгдэл хийх үед дараах зөрчлүүд илрээгүй байсан тул тэрээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн гэдгээ хэллээ.
“Долдугаар сарын 29-нийг хүртэл анхдугаар чуулганыг хийх боломжтой бөгөөд дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа анхдугаар чуулганыг явуулах ёстой. Монголын төр хуулийн дагуу байгуулагдах ёстой учраас ийм олон хууль зөрчсөний дараа тангараг өргүүлж, УИХ-ын гишүүн болох нь зохимжгүй байна МАН-ынхаан. Бид Монголын ард түмнийхээ сонголтыг хүндэлнэ. Харин хууль зөрчсөн үйлдлүүдийг шалгахгүй байгаа тул бид мэдэгдэл гаргаж байна. Хууль бусаар төр байгуулагдах аюул байгаа учраас бид анхааруулж байна” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд хэлж байна.