Уэлс 3-1 Бельги
Оддоор хахсан Улаан чөтгөрүүд тоглолтын анхны боломжийг үүсгэсэн. Хэдий Кевин Де Бруин гоолдож чадаагүй ч 13 дахь минутад Найнгголан гучаад метрээс маш үзүүштэй гоолыг оруулан, тоглолтын тэргүүллийг гартаа авч эхэлсэн.
Энэ цохилтод уэлсчүүд огтхон ч өртсөнгүй, тэнцүүлэх гэж ихэд мэрийж эхлэв. 30 дахь минутад багийн ахлагч Уиллиамс булангийн цохилтыг мөргөж тэнцүүлсэн нь тэдний зүтгэлийн үр дүн байлаа.
2-р хагас эхлээд бельгичүүд ширүүн дайрч эхэлсэн ч гоол луунуудаас оров. Рамсигийн дамжуулалтыг Робсон-Кану гоол болгож байгаа үйлдэл нь яг л домогт Иоханн Круиффыг санагдуулам.
Нэгэнт эрчийг авсан тэд улмаар цаг дуусахаас 5 минутын өмнө Воукесын гоолоор бельгичүүдийг нэг мөсөн булшилж орхив. Энэ тоглолт хувийн ур чадвар сайтай ганцаарчилсан оддын эсрэг багийн тоглолтыг хэрхэн хийж хождогийг харуулсан тоглолт болсон.
Энэ тоглолтын гол баатар болсон Рамси хагас шигшээд тоглохгүй болсон нь харамсалтай. Бэйл одоо бусад хамтрагчдаа жагсаагаад багийн анд Роналдогийн эсрэг тулах болжээ.
Герман 7-6 Итали
Энэ тоглолт хүлээж байсанчлан тактикийн тоглолт болоод дууссан. Гоё боломжууд бага гарсан, уйтгартай тоглолт болсон хэдий ч торгуулийн цохилт нь харин бүх үеийн хамгийн сонирхолтой пеналти мөч байлаа.
Энэ тэмцээнээр тун хурдтай контр хийж байгаа аццарричуудын эсрэг Лөв Дракслерыг суулгаж, Хөвэдесийг талбайд гаргасан нь нүдээ олсон хэрэг байлаа. Испани дээр харагдсан өнөө гялалзсан довтолгоо нь огт харагдсангүй. Хурдтай тоглогчдоо суулгасан германчуудаас ч олигтой довтолгоо явсангүй шахуу эхний хагас өндөрлөв.
2-р үе харин харьцангуй харууштай болж эхэлсэн. Гомезын цохилтыг Флоренци унаж явахдаа хаасны дараа герман машинууд дахин нэг довтолгоо явуулав.
Нойерын цөлсөн бөмбөгийг тэмцэл дундаас Гомез тогтоож чадан Хэктор луу өглөө. Түүний төв рүү хаясан пасс жаахан ойгоод Өзил дээр ирэхэд тэр 5, 6 метрээс цохин гоолдов.
Тун удалгүй 2-0 болох шахав. Гомезын хаалганы өмнө ганцаараа өсгийлдсөн цохилтыг Буффон гайхалтай рефлекс харуулан хааж чадсан. Энэ хэрэв гоол болсон бол италичуудад тун хүнд тусах байлаа.
Италичууд ингээд хасагдахыг хүсэхгүй нь илт. 78 дахь минутад тэдний довтолгоо зүүн талаар явах үед торгуулийн шугамд Боатэнг воллейболын хаалт хийж байгаа мэт тоглоод багтаа том “тус” хүргэлээ .
Бонуччи боломжийг алдсангүй ээ, 11м-ээс цохиод 1-1. Үлдсэн хугацаанд ч, нэмэлт цагт ч 2 баг хэт их риск хийхийг хүссэнгүй. Хөлбөмбөгийн түүхэн дэх 2 агуу хаалгачийн дуэлийг бид харах болов.
Эхний 5 тоглогчоос ердөө 4 нь оруулав. 2-2 гэсэн үг. Италичуудаас сэлгээгээр гарч ирсэн Заза, Пэлле нарын хэн нэг нь оруулахад л болох байсан бол германы талаас хэдий Мюллер, Өзил нар алдсан ч Швайни хийчихсэн бол тэгээд дуусч байгаа газар байлаа.
Ингээд дараагийн улсууд нь 1 1-ээрээ цохиж эхэллээ. 2 2 оруулсны дараа Италийн талаас сэлгээгээр орсон Дармиан гарч ирлээ. Түүний цохилтыг Нойер хаасны дараа Германы талаас залуухан Хэктор гарч ирсэн. Тэр харин Буффоны суган доогуур чихэж чадсан юм.
Энэ тоглолт агуулгын хувьд харах юм багатай байсан ч торгуулийн цохилтоос болоод тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтоор тодорчихоод байгаа. Германчууд ялимгүй санаачилга авч тоглосон хэдий ч италичуудын хамгаалалт тун нягт байсан. Дэ Росси, Кандрева нар байгаагүй нь тэдэнд хүнд туссан болов уу. Германчууд харин бүтэн багаараа тоглолтод орж чадсан.
Ди Манншафт ийнхүү хамгийн хэцүү 2 өрсөлдөгчөөсөө мултрав. Нэгээр нь нөгөөг нь мултлуулж хаячихаад тэдний харин өөрсдөө хожлоо. Том тэмцээнд хожиж чадахгүй байсан цувралаа ч дуусгав. Өмнө нь 8 дайраад тэднийг хожоогүй байсан.
Франц 5-2 Исланд
80 мянган үзэгчийн өмнө Гурван өнгөтнүүд итгэл төгс тоглосоор энэ тэмцээний сенсаацын эздийг хожлоо. Жиру(2 гоол), Погба, Пайе, Гризманн нар гоолдсон. Исландын 2 гоол хэдий тоглолтын үр дүнд нөлөөлөхөөр байгаагүй ч тэд хүссэн гоолоо оруулж чадсан.
Дешам энэ тоглолтод Ирландын эсрэг тоглолтын явцад схемээ сольж тоглоод хожсон тэр тактикаа ашигласан. 4-2-3-1-ээр тоглосон тэд бөмбөг эзэмшүүт төвд гарсан Погба, Матуиди нараар довтолгооноо эхлүүлж, эсрэг багийнхаа 2 жигүүрийг удаа дараа сандаргаж байлаа.
Тэмцээн эхэлснээс хойш нэг л ядарч хожоод байгаа тэд энэ удаад харин тун зөөлхөн хожил авав. Энэ тоглолт тэднийг Германы эсрэг хийх хүнд тоглолтын өмнө сэтгэл зүйн том давалгаагаар хучсан биз ээ.
Гэхдээ талбайн ивээл л гэдэггүй юм бол энэ тоглолтын фаворит нь дэлхийн аваргууд. Францчууд авьяас чадварын ундарга болсон олон шижигнэсэн залуустай ч туршлагын хувьд хамаагүй нимгэн.
2 гол өрсөлдөгчөөсөө холдсон германчууд нутгийн үзэгчдийн дарамтан дор тоглох ч хамгийн хүчтэй дайснаа дарсан нь тэдэнд урам зориг өгч байгаа нь лавтай. Тэгээд ч тэр үргэлж л нэг хэмнэлээр тоглож чаддаг, ёстой л тэмцээний баг даа.
Хагас шигшээ тоглолт манай цагаар Лхагва гаригийн шөнө 4 цагаас Португал – Уэлс багуудын тоглолтоор эхэлж, Пүрэв гаригийн шөнө энэ 2 багийн тоглолтоор өндөрлөнө. Финалд аль 2 баг нь зогсож байхыг тэр өдрийн тэнгэр мэднэм зээ.