Өнгөрөгч хагас сайн өдөр GoGo мэдээний агентлагийн баг бөхийн галуудаар сурвалжлага хийхээр Цонжин болдогийг зорилоо. Сэтгүүлч А.Ихсанаа, зурагчин Д.Жавхлантөгс, жолооч Ч.Жавхлан нарын хамт миний бие нэг баг болон Чингисийн хөшөөнөөс чанх хойшоо яваад Харзтай амралтад эхлээд хүрэв.
Хамгийн наад талын хэдэн гэртэй хашаанд хэсэг бөхчүүд бэлтгэлээ хийж байхыг хараад яваад очвол Сэлэнгийн бөхчүүд аж. "Таван хан" дэвжээг ахлан улсын харцага Т.Өсөх-Ирээдүй бөхчүүдээ “командлан” зогсож байлаа.
Түүнтэй мэнд усаа мэдэнгээ хаана, хаана ямар гал гарч байгааг асуув. Нэг их холгүйхэн Баян-Өлгийнхөн, жаахан цаана нь Увсын бөхчүүд бий гэнэ. Танайх яг зам дээр юм байна, буцахдаа дайраад гаръя гэхэд уриалгахан нь аргагүй зөвшөөрөв.
Эндээс цааш яваад холгүйхэн "Өлгийн хүчтэнүүд" дэвжээний гал дээр очлоо. Гал ахалж байгаа багийн гишүүдийн нэг, аймгийн арслан Х.Айдос тосч авав. Түүнийг даган нэгэн гэрт орвол хойморт суугаа танил царай шууд нүдэнд туслаа.
Бидний үеийнхэн олон жил Баян-Өлгийн О.Бахыт начин гэж хүндэтгэж ирсэн ахмад буурал маань урилгаар ирэн гал ахалж байгаа аж. Шинэ дүрмээр улсын харцага цолыг нөхөж авсан тэрээр наяад онд жинхэнэ бужигнуулж явсан аавын хүү билээ.
Тэнгэр хангай сайхан байгааг шагшиж ядан байсан түүнтэй галын талаар, өөрийнх нь үеийн бөхийн талаар хэсэг яриа өрнүүлэв. Наяад оны эхээр айхтар тунаануудтай учраа таарч байсан тухайгаа ярихыг нь харж суухад залуугийнх нь цог золбоо яг л хэвээрээ мэт харагдана. Нүд нь сэргээд л.
1985 онд Өвөрхангайн Ганбаатар арслан улсын наадамд түрүүлдгийн өмнөх жил түүнтэй барилдан давж байсан түүнийг залуу бөхчүүд нь том цолтон гэхээсээ илүү аав шигээ, ах шигээ хүндлэн байсан нь тун сайхан санагдав.
Тэр энгэртээ харцага цолны тэмдгээ зүүсэн байв. Хажууд нь гялалзах шар одонг сонирхвол Казахстан улсын гавьяат тамирчны медаль гэнэ. 18 сая хүн амтай улсаас чөлөөт бөхөөр тив дэлхийн хэмжээний барилдаанд амжилт үзүүлж байсан хүн тухайн үед ховор байсан тул түүнийг тэд ийнхүү үнэлжээ.
Түүний үеийн барилдаан одооныхоос хэр өөрчлөгдсөн тухай асуухад их өөр болсныг хэлж байлаа. Барьц сонгохоос өөр арга байна уу гэхэд цаг үетэйгээ уялдуулаад гаргаж ирсэн хамгийн сайн арга хэмээсэн.
Энэ жил 1024 бөх барилдаж байгаа тул 35 жил завсарлаад байгаа улсын цолыг залгуулах хүчтэн төрөөсэй хэмээн бүгд хүсч байгаа нь илт. Үүнийг биелүүлж чадах олон сайхан залуус энэ галд бий. Бөх сонирхогчдын хүндлэлийг хүлээсэн аймгийн арслан М.Эркебулан, Ц.Баатарцол, Б.Серик, аймгийн харцага У.Береке... гээд л.
Сайхан ярилцлага өгсөнд, сайхан дайлж цайлсанд талархаад хөдлөхийнхөө өмнө нэгэн “нээлт” хийлээ. Биднийг халуун дотно хүлээж авч элэгсэг яриаг өрнүүлж байсан, хөлбөмбөгөөр бол туслах дасгалжуулагч аймгийн арслан Ш.Муратыг өмнө нь хаана харсанаа санаж ядаад байсан юм. Тэгсэн чинь олон сар үзэгчдийг зурагтын өмнө уясан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг М.Абайгийн аав байсан санж.
АЙХТАР ТОМ НААДАМ БОЛЖ БАЙНА ШҮҮ
Тэндээс гараад ердөө ардхан тал дээр нь байрласан Увсын бөхчүүд дээр очиход галын наадамтай хэмээн "үүрээ эвдүүлсэн шоргоолж" шиг л бужигнан байлаа. Хотоос ч олон хүн наадам үзэх гэж зорин ирж. Бүх л хүн сэтгэл нь гэгэлзэн, барилдаан болох газар луугаа яаран байх.
Зүүн тийшээгээ яваад наадмын талбайд очлоо. Сумын наадам болж байна уу гэлтэй хөл даржээ. Асрын төв хойморт Баянаа аварга, “Увс нуур” дэвжээний тэргүүн, хууль зүйн сайд Д.Дорлигжав, улсын заан Д.Бумбаяр нар тухлан суусан харагдав.
Энэ жилээс анхлан дэвжээ ахалж байгаа улсын арслан Б.Ганбат энэ тэрүүгээр холхин, наадмын талаар “тушаал” буулган алхах. Түүнтэй уулзан хэрэг зоригоо хэлтэл "За, бөх эхлүүлээд орхиё, тэгээд уулзъя" гэв.
Удалгүй бөх ч эхэллээ. Айхтар том наадам болж байна шүү. Увсаас гадна Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн галууд мөн Тува улсын бөхчүүд барилдаанд бяраа шалгахаар ирсэн аж. Нийт 96 бөх байгаа талаар сонсогдов.
Төв асрын ойролцоо Баянаа аваргаас хэдэн үг сонсох санаатай зогсож байтал Баян-Өлгийн төлөөлөл асарт мориллоо. Олон жил уулзаагүй бололтой, аварга О.Бахыт харцагатай тэврэлдэн уулзав. Д.Бумбаяр заан хэдий илүү цолтой ч настан буурал хэмээн санаж, түүнд суудлаа тавьж өгөөд өөрөө босч зогсохыг харахад тун сайхан санагдаж байлаа. Хоёр эрхмийг харахад энэ хэдийн ид үеийн тэр барилдаануудыг үзэхсэн гэсэн аазгай хөдөлж байсныг нуух юун.
Нэг анзаарсан чинь Батжаа маань аваргыг талбайд зогсоогоод ярилцлага авах гээд зогсож байна. Үндэсний телевизийнхэн “Наадмын өнгө” хэмээх нэвтрүүлгээ бэлдэж яваад бидэнтэй тааралдаж, нэг хэсэгтээ хамт сажилсан юм.
Х.Баянмөнх аваргын дараа арслангаас яриа авахаар очлоо. Түүнээс бөхчүүд нь барилдах гэж байна, та өөрөө хэр догдолж байна гэхэд "Наадамд давхих морь хөл нь хөнгөрдөг шиг л сэтгэлд нэг юм бодогдоод болдоггүй, чадвал өөрөө зодоглох санаатай байна" хэмээсэн юм.
1997 оноос эхлэн энэ газарт бэлтгэлдээ гарч эхэлсэн түүний өмнө зогсож байхад "Зургаан залуу заан"-ын үе нүдний өмнүүр жирсхийх шиг. Үнэхээр энэ хэдийнхээ "чихэр" мэт амттай сайхан барилдааныг нүдээр үзэж өнгөрүүлсэн бид тун чиг азтай үзэгчид. Одоо бүгд илүү том цолтой болсон ч Монгол бөхийн түүхэнд "Зургаан залуу заан" нэрээрээ хоногшсон тэдний хоорондын гал гарсан өрсөлдөөн, хурц дайчин барилдаануудыг монголчууд бид үеийн үед ярих биз.
2010 оноос эхлэн энд төвхнөсөн Увсчуудын наадамд сэтгэл ихэд хоргодож байсан ч цааш дахиад галуудаар орох ажилтай байсан тул аймгийн заан Г.Ганнямын дугаарыг аваад хөдөллөө. Түүнээс наадмын мэдээ авах гэж тэр.
ХӨЛБӨМБӨГ ХҮҮРНЭЛДСЭН ХҮЧИТ БӨХЧҮҮД
Ингээд эргээд Сэлэнгийн бөхчүүд дээр ирлээ. Наадам дээр Сэлэнгэчүүд байгаа хэмээн мэдэж байсан ч Өсөхөө харцага харагдахгүй байсан тул хэд гурван яриа авахаар ирсэн хэрэг. Тэгсэн бас тийш явсан юм санж. Гэрт тоглож байсан хэдэн хүүхдийн арай ахмадад нь биднийг ирээд явсан гэж хэлээрэй гээд цааш явлаа.
Зүүн урагш даялж явсаар Мандал амралт дээр ирэхэд хэдэн гадаад хүн, тоглож байгаа цөөн хүүхдүүдээс өөр хүн харагдсангүй. Тэнд алхаж явсан нэг ахыг тосч очин бөхчүүд хаачсаныг асуухад гол руу явсан гэв.
Тийш очсон чинь бас баахан машин тэрэг багширчихсан харагдав. Тэгсэн мөн л галын наадам болж байгаа аж. Олзуурхууштай.
Давхиад очлоо. Энд тэндгүй л бяртай эрчүүд хүүрнэлдэн сууна. Н.Ганбаатар гарьд, Ду.Батбаяр нарын хэдэн бөхчүүд хөлбөмбөг ярин суух. Хэн нэг нь "Хөөш, тэр Уэлс чинь гурван сая хүнтэй гэл үү, манайхтай адилхан юм гэсэн чинь нөгөөх нь 300 мянга гээч" гэж байна. Тэгсэн бас нэг нь "Үгүй ээ, тэр чинь Исланд шүү дээ" гэх нь хөгжилтэй.
Зураглаачийнхаа ажил хийж байгааг хүлээнгээ жаахан сонсож зогсоход зарим нь хөлбөмбөгийн талаар шаггүй мэдэх аж. Дасгалжуулагч багшаар гарч байгаа улсын начин С.Багахүүтэй уулзаад хэсэг ярилцан суухад Хантайшир дэвжээний 50-55 бөх энд бий, арваад жил энд гарч байгаа тухайгаа хүүрнэв.
Уяач бүхэн айрагдаж, түрүүлэхийг хүсэн морио сойдог шиг галынхаа бөхчүүдэд их найдвар тавьж байгаа, дотроо хүлээлт муугүй байгаа гэдгээ илэрхийлж байлаа.
Энэ барилдаанд улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Ду.Батбаяр нар үлдсэн юм.
Увсын наадмын мэдээг сонсоход 96 бөх барилдаад гурван бөх үлдэж, аварга С.Мөнхбат гоц мөргөөд улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Н.Жаргалбаярт өвдөг шороодсон аж. Аварга түрүүлж, Жаргалбаяр үзүүрлэсэн гэнэ. Нэгдэл начингийн хүү тэрбээр Сэлэнгэ нутагт төрсөн ч сүүлийн жилүүдэд аавынхаа нутгийг бараадан “Увс нуур” дэвжээнд бэлтгэлээ базааж байгаа. Бөх сонирхогчдын итгэлийг тээж яваа залуу даа. Аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Н.Ганзориг, О.Гантулга, аймгийн заан О.Түмэн гээд л улсын цолонд хүрэх магадлалтай сайхан залуус энэ галд бий дээ.
Ингээд цаг жаахан хэвийж хотын зүг буцах болов. Алтайчуудын урд уулын бэлд Сүхбаатар аймгийнхан гарсан сурагтай байсан. Очихыг их хүсч байсан ч амжсангүй. Баянхонгорчууд бас холгүй сураг дуулдсан.Тэд уг нь өөр газар гардаг байсан даа.
"Их богд" дэвжээний хувьд энэ наадмаар олон хүчтэй аймгийн цолтонгууд улсын цолтны эгнээнд хүч түрэн орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Заалны барилдаанд тогтмол сайн барилдаж байгаа аймгийн арслан Б.Эрдэнэхүү, сая бүх цэргийн наадмаар түрүүлсэн цэргийн арслан Д.Цэрэнтогтох, чөлөөтийн Н.Золбоо гэгддэг аймгийн арслан Н.Золбоо, аймгийн арслан, жүдогийн Б.Бат-Орших, хэсэг завсарлаад бөхийн дэвжээнээ эргэн ирээд байгаа аймгийн арслан Б.Бат-Амгалан гээд л ямар ч том цолтныг өвдөглүүлж мэдэх иртэй бяртай бөхчүүд байгаа даа, байгаа.
Ийнхүү тэнгэр хангай ивээж, наран ижий мишээсэн сайхан өдрөөр аймгуудын галаар айлчлаад буцаж явахад сүрлэг эрсийн салхинд цохигдоод хийморь сэргэх шиг. Монголчууд бид монгол бөхөө дээдэлж ирсэн ард түмэн. Тиймдээ ч бөхчүүд маань ард олны хайр энэрлийн хүчээр төрд хүртэл гарч ирсэн.
Наадам дөхөж байгаа болохоор элдэв бусад асуулт асууж, улс амьтан үймүүлэхийг хүссэнгүй ээ. 1024 бөх барилдахын зөв буруу, цаг хүлээн зогсох барилдаан, цол олголтын асуудал гээд ярих юм үндэсний бөхөд их бий. Гэхдээ энэ талаар бөхийн хорхойтнууд, эрх мэдэлтнүүдэд дараа ярих цаг их гарах тул ингээд орхиё.
Монгол бөх гэдэг үргэлж хөгжиж дэвжиж явах ёстой. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Олуулаа ярилцаж байгаад тухай тухайн үедээ зөв шийдвэрээ гаргаад л явах ёстой. Бүх хүний хүслийг зэрэг хангана гэж үгүй, олонхийн саналаа түлхүү тусгаад явахад бусад нь аандаа болно биз ээ.
Ямар ч байсан хэдхэн хоногийн дараа бөхөө бид үзнэ. Бөх үзнэ гэдэг чинь бөх сонирхогчдын хувьд сэтгэлийн хамгийн том таашаал цэнгэл юм. Улсынхаа наадамд зодоглон буй бөх хүүгийнхээ талаар нутаг нутгийн уулс нь хараа тавин өндөлзсөн, гол горхи нь чимээ чагнан мэлтэлзсэн жилд ганц тохиох наадмын бөх айсуй.
Хэн гэж аавын хүү хэнхдэг цээжээ түхэлзүүлэн торойхыг зөвхөн бурхан л мэдэх хэрэг. Хэчнээн сайн бэлтгэлтэй байгаад тэр өдрийн тэнгэр гэж нэг айхтар юм бий. Нүдэнд үл үзэгдэх, тэгсэн хэрнээ сэтгэлд хургах тэр нэгэн зүйл хэрхэн үйлчлэхийг харах л үлдлээ.
Золбоолог эрсийн зоримог барилдаануудыг бишрэх газар газрын хорхойтнууд манай тэр, танай энэ гэж талцан мэтгэлцэнэ. Бөхийн сайхан нь яг энэ мэтгэлцээндээ байдаг. Хэдэн жил л ярина шүү дээ. Яг л хөлбөмбөг шиг. Хормын төдийд болоод өнгөрөх ганц барилдааныг тэд л олон олон жил ярилцан суудаг. Иймдээ ч монгол бөх амьдарч байдаг. Бөх, бөх сонирхогч хоёр салшгүй холбоотой нь энэ буюу.
Аль зүгээс үзүүр түрүү тодрохыг бүү мэд, харин нэг л үнэн бий. Тэр хүн нийт ард түмний баатар болно. Түүнийг Монголын хүү хэмээн улс даяар хайрлан хүндлэх болно. Бид бөхдөө хүндэтгэлтэй ханддаг ийм л ард түмэн билээ.