Видео маркетингийг бид телевизээр дамжуулан хүлээн авдаг байсан үе саяхан. Харин одоо бид ухаалаг утсаа ашиглан янз бүрийн аппликейшн, сошиал платформуудаар төрөл бүрийн видео бичлэгүүдийг үзэж байна.
Сошиал платформ бүр өөр өөрийн онцлогоороо ялгарч байна. Ялангуяа видео богинохон хугацаанд маш тодорхой мэдээллийг хүмүүст хүргэхэд чиглэдэг болсон. WISTIA-гийн видео бичлэгийн аналитикаас харахад видео богинохон байх тусам хүмүүсийн видео үзэлтийн түвшин өсдөг байна. 2000 онд хүмүүсийн видеонд анхаарал тогтдог хугацаа нь 12 секунд байсан бол 2015 онд 8.5 секунд гэсэн үр дүн гарсан байна.
Ялангуяа фэйсбүүкийн видео өөрөө тоглодог болсон нь видеоны эхний хэдэн секундэд маш их ач холбогдол өгөхөд хүргэж байна. Сошиал видео маркетинг нь сонирхолтой контенттой вирал маркетингаас мөн ялгаатай. Вирал видеод хэдэн хүн цааш нь дамжуулсан болон хэр олон хүн үзсэнээр амжилтаа хэмждэг бол сошиал видео нь түгээгч болон хүлээн авч байгаа хүмүүсийн контексэт харилцааг ашиглах нь гол байдаг.
Сошиал видео нь илгээгч болон хүлээн авагч хүмүүсийн хооронд буй итгэлцэл эсвэл нэгдмэл сонирхол дээр тулгуурлан цааш нь түгээгддэг. Сошиал видео нь харилцааг нэг хүнээс нэг хүнд эсвэл нэгээс олон хүнд гэсэн харилцаагаар эхлүүлдэг бөгөөд сэтгэгдэл болон харилцан үйлдэл идэвхэжсэнээр энэ нь вирал видеотой адил нэг урсгалт болдог байна.
“BZP TIME” нэвтрүүлгийн ээлжит дугаарааар “Видео маркетинг”-ийн тухай хүргэж байна.