Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн нэгдсэн эмнэлгийн хамт олон шинэ цогцолбор барилгадаа шинэ тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж эхэллээ. Өнгөрсөн гуравдугаар сард эмнэлгийн шинэ цогцолбор барилгын нээлт болж байсан бол энэ удаа шинэ байрандаа төвхнөж, шинэ тоног төхөөрөмжөө суурилуулаад үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Тоног төхөөрөмж, рентген аппаратууд 17 тэрбум төгрөгний өртөгтэй бөгөөд Австрийн Засгийн газраас хөнгөлттэй зээлээр авч байгаа юм. Эмнэлгийн шинэ цогцолбор барилгын талаар ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай “Манай цэргийн эмнэлэг орчин үеийн тоног төхөөрөмжтэй, шинэ цогцолбор барилгатай боллоо.
Дунджаар 500 гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Манай эмнэлгийнхэн хуучин байрандаа ч мөн үйл ажиллагаагаа явуулна” гэв. Цэргийн нэгдсэн эмнэлгийн цогцолборын А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокод амбулатори, В блокод усан эмчилгээ, спорт заал байрлах юм.
Б.Номинжаргал