"Евро 2016" тэмцээний шөвгийн дөрвийн эхний тоглолт өнгөрсөн шөнө Португал, Уэльсийн шигшээ багуудын хооронд боллоо. Хоёр багийн тоглолт Францын Лион хотод байрлах Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдсан юм.
Хоёр багийн хожсон нь шигшээд шалгарах байсан тул Португал, Уэльсийн хөлбөмбөгчид аль аль нь хянамгай тоглолт үзүүлэхийг хичээж байв. Гэвч Уэльсийн шигшээ 0:2 гэсэн онооны харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Ийнхүү Португалийн хөлбөмбөгчид "Евро 2016" тэмцээний финальд шалгарч үлдлээ.
Уэльсийн шигшээ багийн хагас хамгаалагч Аарон Рамси энэ тоглолтыг торгуулийн улмаас өнжсөн нь багийн тоглолтод нөлөөллөө гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Түүнчлэн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду өчигдрийн тоглолтын 50 дахь минутад гоол оруулсан. Энэ нь Европын аваргын тэмцээнд түүний оруулсан 9 дэх гоол бөгөөд ингэснээр тэрээр Францын хөлбөмбөгчин Мишель Платинигийн амжилттай эн зэрэгцлээ.