Европын аваргын тэмцээний хагас шигшээ тоглолтууд Португал болон Уэлсийн багуудын тоглолтоор эхэллээ. Далайчид тэмцээний эхнээс нэг л сулавтар тоглолт харуулаад байсан бол луунууд Англи дээр жаал азгүй байдлаар хожигдсон хэдий ч бусад тоглолтдоо тун харууштай хөлбөмбөгийг үзүүлсээр ирсэн юм.
Энэ тоглолтод португалчууд Пэпэ(гэмтэл), Карвальо(хуудасны торгууль) наргүйгээр тоглосон бол уэлсчүүд торгуулийн улмаас эрхээ алдсан Рамси Дэвиес наргүй тоглосон. Тоглолтын санаачилгыг уэлсчүүд аваад эхэлсэн. Португалчууд 10 дахь минутад торгуулийн цохилт авах ёстой байсныг эс тооцвол өөр боломж ер гаргаж чадахгүй л байлаа.
Эхний үе хуурай тэнцээгээр өндөрлөсөн. 2-р хагас эхлээд 5 минут өнгөрч байхад Португал булангийн цохилт хийх болов. Ойрхон хаяад төв рүү Гуеррейро хаясныг Роналдо хамгийн өндөр үсэрч хүчтэй мөргөөд гоолдчихов. Үнэхээр BOOM байлаа.
Ийнхүү тэр Платинитэй цуг бүх үеийн мэргэн буучаар нэрлэгдээд эхэлсэн. 9 гоол хийсэн тэрээр тэмцээний түүхэнд 4 тэмцээнд гоолдсон анхны тоглогч. 3-хан минутын дараа тэр Нанид дамжуулалт өгч, нөгөөх нь гоолдсоноор энэ тоглолтын эцсийн цэг тавигдсан гэж болно.
Үлдсэн хугацаанд луунууд тэмцэх биш, харин Португал дахиад гоол хийх эрмэлзэлтэй тийм л дүр зураг харагдсаар дууссан. Тун үлбэгэр эхэлж, сулбагар тоглоод байсан тэд энэ тоглолтоор өөрсдийгөө яван чангарч байгаа гэдгээ батлав. 2-р хагаст ёстой хүний хүү шиг л тоглолт харуулсан. Хаагуур л бол хаагуур дайрч боломж гаргаад л.
Роналдогийн мөргөлт бол үнэхээр энэ тоглолтын чимэг болсон. Тэр одоо финалд хожигдсон ч, хожсон ч энэ жилийн дэлхийн шилдгийг авах биз. Энэ цаг үед түүний тоглолтыг харж байгаа нь том аз завшаан шүү дээ.
Өнөөдөр германчууд француудтай 2 дахь хагас шигшээ тоглолтыг хийнэ. Аль нь ч хожоод гараад ирсэн бай, португалчууд тун осолтой өрсөлдөгч болсон гэдэг нь энэ тоглолтоос харагдсан болов уу. Мэдээж Уэлсийг тэдэнтэй жишихэд хэцүү ч тэдний тоглолтын арга барил ихээхэн өөр харагдаж байсан юм.
2004 онд нутагтаа цомоос атгаад алдсан тэд энэ удаад 2 дахь дайралтад бүхнээ шавхаж тоглох нь мэдээж. Гэхдээ тэдний энэ хүртэл явсан зам дардан байгаагүй. Хэсэгтээ тааруу тоглосон ч хэсгээс гараад Хорватын хүчирхэг багийг мулталсан. Дараа нь тун сайн формтой байсан Польшийг өвдөглүүлсэн.
Уэлсийн хувьд энэ хүртэл явсан нь маш сайн амжилт. Тэд хэсгээсээ гарах болов уу гэж яригдаж байсан шүү дээ. Тэгсэн бүр нэгээр гараад, дараа нь дахиад 2 давав. Оддын цуглуулга болсон Улаан чөтгөрүүдийг галаар тургиж номхруулсан луунууд ойрын үед ч сайн үзэх байх.
Тэд одоо нутаг руугаа саахалт айлын жаалууд шигээ, галт уул ихтэй арлынхан шиг нүүр дүүрэн баясалтай очих бүрэн эрхтэй. Бэйл үнэхээр том од гэдгийг дэлхий харлаа. Рамси байсан бол тоглолт өөр байх байсан ч юм бил үү. Гэхдээ л Уэлс Европын тавцанд гайхамшигтай тэмцэлдлээ.
Баяр хүргэе!