Сонгуулийн өмнө хөндөөд орхидог сэдвүүдийн нэг нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо. Хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчид сонгууль бүрээс урьтаж, энэ талаар ярьж бичицгээдэг. Үр дүн нь ч гарсаар байна. Учир нь ирэх дөрвөн жилд УИХ-д 13 эмэгтэй гишүүн ажиллахаар боллоо.
Гэхдээ энэ жилийн ялалтыг ирэх жилүүдэд болох сонгуулиудад хадгалах нь чухал. Эмэгтэйчүүд улс төрд буюу шийдвэр гаргах түвшинд ЗААВАЛ ажиллах ёстой гэсэн ухамсар, ойлголт одоогоор манай нийгэмд бүрэн тогтоогүй байна.
GoGo.mn мэдээний агентлаг энэ сарын 1-нээс 5-ны хооронд “Монголын улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?” гэсэн асуултыг уншигчдадаа тавьсан юм. Ингэхэд санал асуулгад оролцсон дийлэнх уншигч сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх нь зөв гэж хариулжээ.
Ялангуяа орон нутгийн иргэдийн улс төрч эмэгтэйчүүдэд хандах хандлагыг ихээхэн өөрчлөх шаардлагатай. Парламентын ёс тогтоод 25 жил өнгөрсөн ч өнөөг хүртэл баруун аймгуудаас улс төрч эмэгтэй төрсөнгүй. Төрийн хар хүн гэдэг хуучны үг, сэтгэлгээ тэнд одоо ч бат бөх оршсоор байна. Эмэгтэй нэр дэвшигчдэд насаар залуу, дээд боловсролтой, хот суурин газрын сонгогчид л арай л нааштай ханддаг.
З.Баянсэлэнгэ, Н.Амарзаяа нар үнэхээр азтай юу?
Бас нэг буруу ойлголт бол эмэгтэйчүүд азтайдаа УИХ-ын гишүүн болсон тухай яриа юм. Өмнөх сонгуулийн дараа хамгийн их анхаарал татсан гишүүн нь З.Баянсэлэнгэ байв. Харин энэ удаад Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗХ-ийн дарга, Сод Монгол ХХК-ийн Өмнөговь дахь салбарын дарга, Бонсай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Амарзаяаг бүгд л ямар азтай юм гэцгээж байна.
Дийлэнх нь түүний сонгуулийн тойрогт ямар өрсөлдөөн болсныг мэдэхгүй, Н.Амарзаяа гишүүн ямар агуулгатай мөрийн хөтөлбөр дэвшүүлснийг огт сонирхоогүй. Зүгээр л аз ивээлээ гэж дүгнэсэн нь маш буруу.
Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо УИХ-ын гишүүнээр хязгаарлагдах ёсгүй.
Сонгууль болоод найм хоног өнгөрлөө. Ялалт байгуулсан МАН ажилдаа идэвхийлэн орж, томоохон томилгоонуудыг цаг алдалгүй хийж байна. УИХ-ын дарга, хотын дарга нар тамгаа гардан авчихлаа. Маргааш Ерөнхий сайд албан ёсоор ажлаа хүлээн авч, сайд нараа томилох ёстой. Түүний танхимд хэн хэн багтах нь тодорхойгүй, таамгууд хөвөрсөөр байна.
Өнөөдөр УИХ-ын байнгын хорооны гишүүдийг томилов. Харин байнгын хорооны дарга нарыг наадмын дараа томилох гэнэ.
Тэгвэл эдгээр томилгоонуудад УИХ-ын эмэгтэй гишүүд ямар байр суурь эзэлж байна вэ. Тэд тойргийн гаднаүлдсэн үү, дотор нь багтаж байна уу?
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Сэлэнгээс гаралтай, олон жил төрийн албанд ажилласан Ж.Эрдэнэбат ажиллах нь тодорхой боллоо. Түүний танхимд хэдэн эмэгтэй сайд ажиллах бол? Өмнө нь МАН засаг барих үед БСШУЯ, Нийгмийн хамгааллын сайдаар Н.Болормаа, Т.Ганди нар ажиллаж байв. Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл нар бол АН-аас тодорсон, эмэгтэй сайд нар.
МАН энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн ээлжит сонгуульд олон чадварлаг эмэгтэйд боломж олгон, өрсөлдөх боломжийг нээсэн. Үүний үр дүнд 13 эмэгтэй гишүүнтэй болж, парламентын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэд гишүүн хэвээрээ үлдэх үү, эсвэл байнгын хороо даргалан, яам удирдаж илүү өндөр түвшинд ажиллах болов уу?
Албан бус мэдээгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Б.Саранчимэг, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, БСШУ-ны сайдад Ц.Цогзолмаа нарын нэрс яригдаж байна. МАН сонгуульд өрсөлдүүлэхдээ эмэгтэйчүүдэд өндөр итгэл үзүүлсэн шигээ томоохон албан тушаалуудад ч улс төрч эмэгтэйчүүдийг томилвол манай улсын улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэг шатаар ахих юм.