Урьд шөнө финалын тоглолтод орох 2 дахь багийн нэр тодров. Марсель хотын Велодром цэнгэлдэхэд цугласан 64 мянган үзэгч тун ч сонирхолтой тоглолтын гэрч болсон. Тэмцээний шилдэг тоглолтуудын нэг байлаа.
Энэ тоглолт хүлээж байсанчлан тун ширүүн довтолгоонуудаар эхэлсэн. Эхний арваад минут талбайн эздийн давамгайлал дор явагдсан. Нойерын нэг сайн хаалтын дараа харин германчууд сэргэж, бага багаар санаачилгыг гартаа авах болов. Тэд гэхдээ гоолдож чадахгүй л байлаа.
1-р үе дуусах хэрд Швайнштайгерын гар бөмбөгөнд хүрсэн тул итали шүүгч Францад торгуулийн цохилт өгсөн. Жаахан хатуудсан шийдвэр байв уу даа. Гризманн итгэл төгс цохиж оруулаад Франц 1-0-оор эхний хагас дууссан.
2-р үе эхлээд удаагүй Германы гол хамгаалагч Боатэнг гэмтэл авч талбайг орхисон нь тэдэнд тун хүнд туссан. Хуммэлс байхгүй, дээрээс нь Боатэнг байхгүй үед тэдний ар тал нэлээн сулрах нь мэдээж. Яг энэ давуу талыг ашиглаж францчууд үүнээс арваад минутын дараа 2 дахь гоолоо оруулсан юм.
Погбагийн хуураад төв рүү өгсөн бөмбөгийг Нойер хатгаж холдуулсан боловч Гризманны яг хөл рүү өгчихөв. Өнөөх нь ч бужигнаан дундаас маш хурдан сэтгэн, шууд л бөмбөгийг хаалга руу жийчихсэн нь гоол болчихсон.
Энэ гоол дээр германчуудын арын алба тэр чигээрээ маш хангалтгүй харагдсан. Хэр баргийн иймэрхүү гоол алддаггүй баг даа. Тун эмх цэгцтэй тоглодог сон.
Сүүлийн хориод минутад тэд тоог нөхөх гэж их хичээсэн. Боломж ч нэлээн гаргасан. Харин гоол болгож л огт чадахгүй байлаа. Ингээд 2-0-ээр Гурван өнгөтнүүд хожив. Бүтэн тоглолтын турш арай илүү байсан Герман өөрсдийн боломжоо ашиглаж чадсангүй учраас хожигдлоо.
Энэ жил бэртэл болон торгуулиас болж олон баг хохирч байна даа. Төвийн 3 хагас нь байсан бол Итали Германыг яах ч байсан юм, Хуммэлс, Боатэнг, Гомез, Хэдира нар нь байсан бол Герман Францтай яагаа ч билээ, Рамси нь байсан бол Уэлс Португал юу ч болоо билээ.
Эцэст нь хэдэн статистик хүргэе. Швайни энэ тоглолтын дараа Роналдотой адил 3 удаа хагас шигшээд тоглосон тоглогч боллоо. Тэр мөн Европын аваргад тоглосон тоогоороо Буффоныг гүйцэж түрүүлсэн. Зөвхөн Роналдо л түүний өмнө буй.
Том тэмцээнд италичуудыг хожиж чадахгүй байсан германчууд шөвгийн 8-д тэднийг хожсон. Харин том тэмцээнд Францад хожигдоогүй 58 жил болсон тэд энэ удаад ялагдав.
Европын аваргын шигшээ тоглолт манай цагаар бүтэн сайны шөнө 04 цагаас болно. Стаде де Франс цэнгэлдэхэд 80 мянган үзэгчийг суудлаас нь өндөлзүүлсэн сайхан тоглолт болоосой хэмээн хүсч байна даа. Португал уу, Франц уу?