Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр ёсоор өнөөдөр Хүүхдийн сурын харваа сурын талбайд болж байна. Үндэсний их баяр наадмын өсвөр нас буюу Хүүхдийн сурын харваанд 17 нас хүртэлх охид хөвгүүд оролцдог.
Энэ жилийн хувьд өмнөх онтойгоо харьцуулахад харваачдын тоо өсжээ. Тодруулбал энэ жил Хүүхдийн сурын харваанд нийт 130 хүүхэд оролцож буй юм. Тэдний хамгийн ахмад нь 17, хамгийн залуу нь 2 нас 5 сартай юм байна.
Сүүлийн жилүүдэд оролцогчдын тоо нэмэгдсэн нь хүүхдүүдийн сур харвах хүсэл нэмэгдсэнтэй холбоотой хэмээн зохион байгуулагчид хэллээ. Хот гэхээсээ илүү хөдөө орон нутгийн хүүхэд багачууд ихэнхдээ оролцож байгаа аж. Тухайлбал Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудаас хамгийн их, хүчтэй өрсөлдөгч нар оролцож байна.
Өнгөрөгч оны наадмуудын тэргүүн, "Өсөх идэр мэргэн" цолтой н.Алтантулга, н.Мөнхболд, н.Санчирнаран гэх зэрэг улс, аймгийн мэргэн цолтой тамирчид цэц мэргэнээ сорьж байгаа юм.
Ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж байгаа энэ жилийн тэмцээний оноо өндөр гарна гэж зохион байгуулагчид таамаглаж байна. Учир нь одоогийн байдлаар хананы 20 сумдаа 19 оносон харваач хүртэл байгаа юм.
Шүүлтийн хувьд харваачид 32 удаа харвах бөгөөд их оносон нь тэмцээний айргийн тавд ордог байна. Хүүхдийн сурын харвааны дүн өнөөдөр гарна.