Европын аваргын шигшээ тоглолт урьд шөнө явагдаж, ялагч улсаар нь Португал тодорлоо. Тэд 12 жилийн өмнө нутагтаа энэхүү тэмцээнийг зохиогоод финалд үлдэж байсан ч Грект хожигдож байсан юм.
Францын талаас Германы эсрэг гарсан гараа тэр чигээрээ талбайд гарсан бол Португалийн багт Карвальо болон Пэпэ нар эргэн ирсэн байлаа. Талбайн эзэд эхнээсээ ширүүн дайрч эхэлсэн ч Португалийн супер од Роналдог талбайгаас гарсны дараа тоглолтын урсгал эсрэг тийш чиглэж эхэлсэн юм.
Тоглолтын 25 дахь минутад Францын хагас Пайе Роналдогийн ташаа руу өвдгөөрөө жийн орж гэмтээсэн. Үүнд уурссан далайчид тоглолтын санаачилгыг гартаа авч тоглосоор эхний үе дууссан.
2-р үед харин Гурван өнгөтнүүд тоглолтын явцыг дахин хянаж эхэлсэн. Хэд хэдэн боломж гаргаж байсны дотор 66 дахь минутад Гризманны мөргөлт тун чиг осолтой байсан юм.
Гэхдээ португалчууд өөрсдийгөө амьд хэмээн нотолсон нэгэн довтолгоог цаг дуусахаас 10 минутын өмнө явуулсан. Нанигийн баруун талаас өгсөн пасс бараг гоол болон очиж Лорисыг сандаргасан. Түүний хатгасан бөмбөгийг Роналдогийн оронд орсон Куарешма хайчилж цохиод нэг үзсэн.
Францыг тэр өдрийн тэнгэр нэг л ивгээхгүй байгаа бололтой. Цаг дуусч байхад Жиньяк шон оноод орхисон. Жинхэнэ үхлийн цохилт байх байсан даа. Ингээд нэмэлт цаг гарах болов.
Эхний хагас жаахан тактикийн талдаа тоглолт болоод өндөрлөсөн. Харин 2-р үе эхлээд удалгүй далайчид хаалттай цохилтын эрх авлаа. 20 метрээс Гүерреро оролдоход өнөөх нь хөндлөвчнөөс ойгоод буцсан. Гайхалтай цохилт байсан.
Гэхдээ ердөө 1 минутын тэд гоол хийх хувьтай байж. Зүүн хагаст явж байсан Эдерт бөмбөг ирэхэд тэр төв рүү дарж гүйгээд 25 орчим метрээс доогуур хүчтэй цохин зүүн буланд шигтгэсэн юм.
Энэ бол тэдний хожлын гоол байлаа. Роналдогийн төлөөх гоол байлаа. Финалд тоглосон хамгийн залуу тоглогч болон түүхэнд нэрээ сийлсэн Санчезын оронд Эдер сэлгээгээр орсон юм. Тэр орлоо, тоглолоо, гоолдлоо, хожлоо.
Францын талаас довтолгооныг удирдах учиртай Погба энэ өдөр яасан юм гэмээр тааруу тоглосон нь тэдний хожигдлын үндэс болсон.
Роналдог гарсны дараа суман мөндөр мэт ширүүн довтлох байх гэж бодсон ч Гризманны мөргөлтийг эс тооцвол тэд үнэндээ бүтэн цаг олигтой хөдөлсөнгүй, арга ядсан довтолгоонуудыг хийж байлаа. Гол тоглогч нь байхгүй тул яаж ийгээд болчих байх хэмээн тэд тайвширсан байх талтай.
Эцэст нь Сантосын багт аваргалах хувь тохиожээ. Роналдо агуу тоглогчдын эгнээнд эргэлт буцалтгүй шилжив. Том тэмцээний цом л тухайн тоглогчийг том тоглогч гэж алдаршуулдаг.
Ийнхүү 24 багаар анх удаа тоглож, бүтэн сар ард түмнүүдийг суудлаас нь өндөлзүүлсэн нэгэн том тэмцээн түүх болон үлдлээ. Гараагаа сулхан эхэлсэн ч явах тусам улам уяа сойлго нь таардаг адуу шиг л байлаа, португалчууд. Фэнүүдэд нь халуун баяр хүргэе. Тэд одоо ингээд Европын аваргууд.