Үндэсний сурын харваанд 1000 гаруй харваач оролцож байна


2016-07-11 19:31 GMT+8

Үндэсний сурын талбайд Үндэсний сурын харвааны тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Энэ жилийн хувьд хамгийн их буюу 1000 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаагаараа онцлогтой болж буй юм.

Үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс тус тус 40 сум тавиж, аваргуудаа тодруулдаг. Хана харваа нь 60 сурыг 3 үе өрөх бол хасаа харваа 40 сурыг 2 үе өрж харвадаг.

Үндэсний сурын хана харвааны адаг өрөг үдээс өмнө явагдсан бөгөөд 20 сумнаас 8-с дээш оноо авсан харваачид хасаа харваанд оролцох юм. Харин хасаа харвааны эхэн өрөг 20.00 цаг хүртэл үргэлжлэн явагдана.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 499 санал өгсөн байна.

Дээшээ