Шагай харваанд ч багш шавийн барилдлага бий

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2016-07-11 19:24 GMT+8

Эрийн гурван наадамд багтдаггүй ч наадмын үйл ажиллаганд албан ёсоор багтдаг уралдааны нэг нь шагай харваа.

Өнөө цагт энэ наадгайг мэдэх, сонирхох залуус улам ховор болж байна.  “Тавантолгой транс” багийн ахлагч Ц.Идэрзориг шагайчид хувийн бэлтгэлээ өдөр бүр хангах нь зөв. Ингэвэл нясалгаа алдрахгүй, нягт нямбай байна гэж зөвлөсөн юм. Харин наадмын бэлтгэлдээ шагайчид баг багаараа 7-10 хоногийн өмнө цэвэр агаарт гарч, хийцгээдэг байна. Үүнийгээ хасаа шимнэ гэж нэрлэдэг юм байна.      

Шагай харваанд ч багш шавийн барилдлага бий. Энэхүү үндэсний , уламжлалт тоглоомыг сурахын тулд ахмадаасаа зайлшгүй суралцах ёстой. Сэлэнгэ аймгийн Дулаанхааны н.Батмөнх хмад шагайчдын дунд домог болсон хүн одоо ч бий. Түүнийг бүх харваачид хүндэлдэг, онохыг нь үзэх гэж дагадаг аж. Одоо ч оноо нь хариагүй гэж түүний талаар ярьцгааж байв.

Шагайн суудал, байн хооронд есөн тохой (4 метр, 72.5 см) зайтай. Өгөөдэй хааны үеэс шагай харваа дэлгэрсэн бөгөөд одоог хүртэл дүрэм нь төдийлөн өөрчлөгдөөгүй гэнэ. 2014 онд харваачдын их хуралдай болж, Эзэн Чингис хааны үед шагай харваа ямар байсан, тэр чигээр нь хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Харин зарим харваач шагай харвааг спорт тал руу нь илүүтэй хөгжүүлэх ёстой гэж үздэг. Уламжлалт шагай харваанд 32 сум тавин харвадаг бол спорт харваанд 2 л сум тавьж өрсөлддөгөөрөө ялгаатай юм байна.

Иймд шагайн харвааны аль аль төрлийг нь хослуулан хөгжүүлье гэх санал ч гардаг байна. Залуу харваачид илүүтэй спорт харвааг дэмжиж байгаагийн шалтгаан нь хүн бүр дөрвөн сум тавьдаг тул их өрсөлдөөнтэй болдог байна.    

Монголчууд байгаа газар орон бүрт шагайн харваа хөгжиж байна. Ялангуяа гадаад дахь Монголчууд сүүлийн жилүүдэд ихээхэн сонирхож эхэллээ. АНУ-ын муж бүрт, Европын холбооны улсуудад шагайн харвааны товчоог хэдийнэ байгуулж, тогтмол тэмцээн зохион байгуулдаг байна. Эдгээр нь Монголын шагайн харвааны холбооны салбарууд аж.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 784 санал өгсөн байна.

Дээшээ