Хурдан морины хамгийн хол зай буюу 25 км зайг туулдаг их насны морьдын уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо.
Их насны хурдан хүлгүүд барианы зурхайд хур дагуулан хурдалсаар ирсэн юм.
Нартай бороо, үзэгчдийн уухай, хүүхдийн гийнгоотой хурдан хүлгийн уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Бадралын Энхбаатарын хонгор морь түрүү магнайд хурдалсан.
Сумын алдарт уяач Б.Энхбаатар анх удаа төрийн наадамдаа хурдан хүлгээ сойж, түрүү магнай авснаараа их насны хурдан хүлгийн уралдаан наадамчин олны сэтгэлийг хөдөлгөлөө.