"Монгол миний төсөөлж байснаас сайхан орон байна"

Сэтгүүлч А.Наранцацрал

2016-07-17 12:00 GMT+8

Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Үндэсний их баяр наадмын нээлтийг жуулчид олноор үзлээ. Тэднээс наадмын нээлт, баяр наадмын сонирхол татам зүйлс болон Монголд ирсэн сэтгэгдлийнх нь талаар хуваалцсан юм.

Америкийн жуулчин:

Би Нью-Йоркоос ирсэн. Наадмын нээлт үзлээ. Гайхамшигтай сайхан боллоо. Гадуураа гурилтай хайрсан хоол идэж үзсэн. Юу гэдэг билээ? Аан тийм, хуушуур. Би Монголд анх удаа ирж байна. Монголын байгаль нь үнэхээр таалагдлаа. Хот нь амар амгалан тайван юм. Хүмүүс нь их нөхөрсөг санагдсан шүү.

Австрийн жуулчин:

Би найзуудынхаа хамт  Австриас ирсэн. Наадмын нээлт үзлээ. Үнэхээр гайхалтай санагдлаа. Бид Монголд анх удаа ирж байна. Хүмүүс нь сайхан сэтгэлтэй, үнэхээр сайхан орон байна. Өргөн уудам нутагтай хэрнээ цөөхөн хүн амтай. Австри жижигхэн улс л даа. Бид Монголд хоёр өдрийг сайхан өнгөрүүллээ.

Америкийн жуулчин:

Би Америкаас ирсэн. Наадмын нээлт үзлээ. Маш их таалагдлаа. Бөх, сур харваа, морин уралдаан гээд үндэсний бахархал, өв соёл ихтэй юм. Бид Хустайн байгалийн үзэсгэлэнт газарт очиж, тахь харж, гэрт хонож үзлээ. Монгол шорлог амсаж үзлээ. Таалагдсан шүү.

Австралийн жуулчин:

Бид Австралиас өнөөдөр өглөө ирлээ. Наадмын нээлтийг зурагтаар үзлээ. Сайхан боллоо. Бид хоёр долоо хоногийн хугацаанд говь цөл, хөдөө нутгаар аялахаар төлөвлөж байна.

Бельгийн жуулчин:

Би Бельгиэс ирсэн. Монголд анх удаа ирж байна. Миний төсөөлж байснаас илүү орчин үеийн хөгжилтэй, сайхан орон байна. Би наадмын нээлтийн ёслолын ажиллагаа үзлээ. Маргаашнаас байгалийн цогцолборт газарт очиж, морь унаад 15-нд Улаанбаатарт буцаад ирэхээр төлөвлөж байна. Та бүхэн сайхан баярлаарай.

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 284 санал өгсөн байна.

Дээшээ