Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьд барианд орлоо. 239 үрээ зурхайн дээрээс хөдөлсөн юм.
Газар газрын шандаст хүлгээс Асашёорюү Д.Дагвадоржийн бор үрээ түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлэв. Уг хүлгийг Улсын манлай уяач Д.Одгэрэл уяж, хурдлуулсан байна.
Аваргын хувьд улсын наадамд хоёр дахь удаагаа хурдан морио уралдуулж байгаа юм. Тэрээр өмнө нь 2010 онд Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд бор үрээ уралдуулж, айргийн тавд орж байсан.
Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал,
айргийн гуравт, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат С.Дамбажавын хурдан зээр хүрээ,
айргийн дөрөвт, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хонгор халзан үрээ, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Л.Батмөнхийн хүрэн үрээ
айргийн тавд, Өвөрхангай аймгийн Уянга сумын Б.Даваадоржийн үрээ тус тус хурдаллаа.