Өнөө өглөө Хүй долоо худагт соёолон насны хурдан морины уралдаан болж, Асашёорюү Д.Дагвадорж аваргын бор үрээ түрүүллээ. Хүлгийг Улсын манлай уяач Д.Одгэрэл уяж, хурдлуулсан.
Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн айрагдсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Шагналыг аварга Д.Дагвадорж гардууллаа.
Энэ үеэр тэрээр "Наадам сайхан болж байна. Өчигдөр их насанд манай найз, Манлай уяач Ш.Баяраагийн уясан морь аман хүзүүдсэн. Өнөөдөр соёолон маань түрүүлээд сэтгэгдэл өндөр байна. 2010 оны наадамд бор соёолон маань айргийн тавд орж түмэн олноо баясгаж байсан. Энэ жил түрүүллээ сэтгэгдэл өндөр байна. Тэнгэр хангай хүртэл бид бүхнийг ивээж хураа хайрласан сайхан наадам болж байна" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.