Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам
Гийнгоон дуу нь талд цуурайтаж
Нум сумын исгэрээ нь салхи зүссэн
Бөхийн дэвээ нь наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Түүхэн тэгш ой давхцсан төрийн их баяр наадмын нээлт Монголын түүхийг үечлэн хоёр цагийн турш харуулж, наадамчин олны сэтгэлийг аргагүй хөдөлгөсөн. УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нээлт болон хаалтын ёслолыг найруулж, 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй багт урлаг соёлынхноос гадна цэрэг армийн 600 гаруй ахлах офицер оролцож гайхалтай мартагдашгүй үзүүлбэр, тоглолтыг түмэндээ үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жил нээлтийн ёслолоор сэтгэлдээ тээж байсан хүслээ биелүүлэн есөн хөлт тугаа тойрсон, үзэгч олны сэтгэлийг баясгаж, цөсийг хөөргөсөн нээлт болон хаалтын ёслол гээд бөхчүүд нь уран мэхтэй, аргамаг хүлгүүд нь хурдан, харваачид нь онч мэргэн байсан дэлхийд ганц Монгол наадам минь дараа жил хүртэл хуучлах сонинтой, дурсах түүхтэй боллоо.
Ингээд та бүхэндээ Үндэсний их баяр наадмын ТОЙМ-ыг хүргэж байна, хүлээн авна уу.
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
Хүчит бөхийн барилдаанд 1024 хүчтэн наадмын талбайг эзэгнэн, эр бяраа үзлээ.
Ингээд
- Улсын НАЧИН цолтон 14,
- Улсын ХАРЦАГА цолтон 5,
- Улсын ЗААН цолтон - Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” группийн бөх Б.Пүрэвсайхан,
- Улсын АРСЛАН - Архангай аймгийн Булган сумын харьяат Р. Пүрэвдагва
- Улсын АВАРГА - Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба.
Үндэсни бөхийн барилдаанд 1990 оноос хойш төрсөн хүчтэнүүд улсын цолд хүрсэн нь шинэ үе гарч ирж байгаагийн илрэл болов уу.
Шинээр төрсөн НАЧИН ЦОЛТНУУД | |||
Нэр | Төрсөн он | Аймаг | Сум |
Л.Шинэбаатар | 1988 | Архангай | Батцэнгэл |
Ц.Нямдорж | - | Архангай | Цэнхэр |
Б.Ганзориг | 1986 | Увс | Тэс |
М.Бат-Отгон | 1986 | Архангай | Булган |
Ц.Чимэддорж | - | Өвөрхангай | Хужирт |
Д.Амарсайхан | - | Булган | Сэлэнгэ |
Л.Батзориг | - | Өвөрхангай | Өлзийт |
Б.Баатарцол | - | Баян-Өлгий | Булган |
Б.Дэлгэрсайхан | - | Сэлэнгэ | Мандал |
Б.Ганхуяг | 1987 | Хөвсгөл | Шинэ-Идэр |
Э.Ванданцэрэн | - | Архангай | |
Ч.Хөхчирэнгэр | 1991 | Хөвсгөл | Галт |
Д.Анар | 1992 | Дорнод | Дашбалбар |
Б.Чимэдвандан | 1992 | Завхан | Их-Уул |
Энэ жилийн их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанаас таван бөх УЛСЫН ХАРЦАГА цолонд хүрлээ.
Шинээр төрсөн ХАРЦАГА ЦОЛТНУУД | |||
Нэр | Төрсөн он | Аймаг | Сум |
Д.Бат-Эрдэнэ | 1991 | Завхан | Нөмрөг |
Х.Гантулга | 1990 | Өвөрхангай | Уянга |
Б.Бат-Өлзий | 1991 | Ховд | Зэрэг |
Н.Жаргалбаяр | 1991 | Сэлэнгэ | Мандал |
Т.Баасанхүү | 1988 | Увс | Тэс |
Үндэсний их баяр наадмын барилдаанд долоо давсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” группийн бөх улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан УЛСЫН ЗААН цолтон боллоо.
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН
Хүй долоон худагийн ногоон дэнжид зургаан насны нийт 1277 алтан туурт улсын наадамдаа тоосоо өргөлөө. Хурдан хүлгүүд хур дагуулан хурдалж, нар төөнөж, хур хайрласан дэлгэр сайхан наадам болсныг наадамчин олон хэлж байв.
Хязаалан насны морьдын уралдаанд газар газрын 385 хурдан хүлэг уралдан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Б.Лхагва-Очирын хүрэн үрээ уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.
Хурдан шүдлэн насны уралдаанд 281 үрээ уралдаж, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор халзан түрүү магнай, түмний эх болов.
Азарганы уралдаанд газар газрын шандаст 213 хурдан хүлэг бүртгүүлснээс шүдэлгээнд орж тэнцсэн 177 хүлэг хурдаа өргөлөө. Азарганы уралдаан өрсөлдөөн ихтэй болж, хурдан азаргууд ар араасаа хурдалсаар барианд оров. Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун азарга түрүүллээ.
Их насны морьдын уралдаанд 372 их нас морь гараанаас нэгэн зэрэг эргэж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Энхбаатарын хонгор халзан унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулав. Б.Энхбаатар анх удаа улсын наадамд хүлгээ сойж, түрүү магнайд хурдлуулсан нь энэ жилийн наадмын онцгой нэгэн өнгө байж чадсан юм.
Хүй долоон худгийн ногоон дэнжийг донсолгож, түмэн олныг цэнгүүлдэг соёолон насны уралдаанд 235 соёолон уралджээ. Ингээд түрүү магнай, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагваджорийн бор үрээ түрүүлж наадамчин олны сэтгэлийг баясгасан юм.
Хамгийн өхөөрдөм уралдаан бол яах аргагүй хурдан дааганы уралдаан. Газар газраас ирсэн 212 хүлэг тоосоо өргөж, Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр түрүү магнай, түмний эх боллоо.
СУР ХАРВАА
Үндэсний их баяр наадмын Халх сурын харваанд Завхан аймгийн уугуул, Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрийн Дамдинбазарын Дэмбэрэлсайхан тодорч шинэ Монгол Улсын мэргэн цолтон боллоо.
Хоёрдугаар байрт аймгийн мэргэн Баасанхүүгийн Ёндонсүрэн, гуравдугаар байрт Хөвсгөл аймгийн харваач Ж.Тулга нар тодорлоо.
Эмэгтэй харваачдаас Өвөрхангай Нарийн тээл сумын уугуул, аймгийн мэргэн, Нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач Б.Пунсалдулам түрүү байрт шалгарч Улсын мэргэн харваач цолтонг нэгээр нэмж чадлаа.
Харин дэд байрт Дорнод аймгийн Баяндун сумын харваач Ч.Гандаваа, гуравдугаарт Увс аймгийн уугуул хошой мэргэн Д.Норжмаа нар тус тус тодорлоо
ШАГАЙН ХАРВАА
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд ахмадын 10, насанд хүрэгчдийн 72 нийт 82 багийн 728 харваач цэц мэргэнээ сорин оролцсон.
Нэгдүгээр байранд: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай Булган аймгийн Илчит металл ХХК-ийн баг
Хоёрдугаар байранд: Аймгийн гоц мэргэн С.Одбаяр ахлагчтай “Интер автолинк” ХХК
Гуравдугаар байранд: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Эрдэнэбаатар ахлагчтай Улаанбаатар хотын “Баатар номун” ХХК тус тус орлоо.
Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн
- 7-8 насны ангилалд: Дундговь аймгийн Дэрэн сумын харваач М.Мөнгөншагай
- 9-12 насны ангилалд: Хэнтий аймгийн Жаргалт хаан сумын харваач Б.Алтаншагай
- 13-16 насны ангилалд: Хэнтий аймгийн Баянмөнх смын харваач Т.Батбаяр
Ахмадын тэмцээн
- Нэгдүгээр байранд: Монгол Улсын Дархан мэргэн Д.Дамбапэлжээ Багануур хотын баг
- Хоёрдугаар байранд: Монгол Улсын харьшгүй мэргэн М.Сосор ахлагчтай Дундговь аймгийн баг
- Гуравдугаар байранд: Монгол Улсын харьшгүй мэргэн Ж.Чулуун ахлагчтай Улаанбаатар хотын баг тус тус оржээ.
Нар хур тэгширсэн Монгол наадмынхаа хөтөлбөрийг эх орондоо байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Монгол түмэндээ шуурхай хүргэхээр GoGo мэдээний агентлагийн хамт олон хичээн ажиллалаа.
Дэнж хотойтол наадамласан дэлхийд ганц Монгол наадам хүүхэд залуустаа өв соёл ур ухаанаа сургаж, хөгшид буурлуудынхаа магнайг тэнийлгэж, сэтгэлийг баярлууллаа. Ухаант буурлынхаа сургааль юуг сонсож, урагш тэмүүлэх залуу үеэ дэмжих Монгол түмний минь заяа түвшин, өөдлөн дэвжих хөгжлийн зам нь дардан байг ээ.
Наадамчин олон та бүхэн Үндэсний их баяр наадамтай холбоотой бүхий л мэдээллийг МОНГОЛ НААДАМ цэсээс хүлээн авах боломжтой.