ТОЙМ: Үндэсний их баяр наадамд түрүүлсэн МЭРГЭН ХАРВААЧИД


2016-07-13 14:51 GMT+8

Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам энэ сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлсэн. Энэ жилийн наадамд цэц мэргэнээ сорьж, төрийн наадамд түрүүлсэн мэргэн харваачид болон Үндэсний их баяр наадмын сурын харвааг тоймлон хүргэж байна.

НААДМЫН САЛХИЙГ ХАГАЛДАГ УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА

Жил бүрийн наадмын салхийг хагалж, эхний сумыг тавьдаг Урианхай сурын харваанд энэ жил 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьжээ.

Тэргүүн байрт Алдар спорт хороо, Жем интернейшнл  ХХК-ийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүллээ.
2 дугаар байрт Баян-Өлгий аймаг Алтанцөгц сумын уугуул Налайх дүүрэг “Шинэ Налайх” багийн харваач, Урианхай сурын мэргэн Ч.Одонхүү /25 оноо/,
3 дугаар байрт Баян-Өлгий аймаг Буянт сумын уугуул, Хангарьд спорт клубын харваач Э.Ганчулуун /25 оноо/ тус тус орлоо.

Сануулахад Урианхай сурын харваанд зөвхөн эрчүүд оролцдог гэдгээрээ онцлогтой. Эмэгтэй хүн урианхай сур харвахыг цээрлэдэг.

БУРИАД СУРЫН ХАРВАА

1 | 7 фото
1
1
1
1
1
1
1

Энэ сарын 8-нд болсон Буриад харвааны тэмцээнд эрэгтэй 165, эмэгтэй 60 харваач есөн зураахай дээр цэц мэргэнээ сорив.

Эрэгтэй харваачдын тэргүүн байрт 59 оноогоор Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Баяндун сумын харьяат, “Аш-Авгад” ХХК-ийн харваач, Буриад сурын гоц мэргэн, Олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар шалгарлаа.

2 дугаар байрт Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул, “Буйрын хөх давалгаа” аялал жуулчлалын компанийн харваач, Буриад сурын улсын мэргэн, спортын мастер З.Ариунбат /59 оноо/,
3 дугаар байрт Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Баяжуулах фабрикийн харваач, Хангарьд спорт хорооны тамирчин, Буриад сурын спортын мастер Н.Өлзийхутаг 58 оноогоор тус тус оржээ.

Эмэгтэй харваачдын түрүүг Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Буриад сурын спортын дэд мастер Э.Оюунжаргал /55 оноо/ авлаа.
2 дугаар байрт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Буриад сурын спортын мастер Ч.Гандаваа 53 оноогоор,
3 дугаар байрт Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Хүч спорт хорооны тамирчин, Буриад сурын Дархан мэргэн Д.Цэцэг /51 оноо/.

ХҮҮХДИЙН СУР ХАРВАА

1 | 5 фото
1
1
1
1
1

Үндэсний их баяр наадмын өсвөр нас буюу Хүүхдийн сурын харваанд 130 хүүхэд оролцон цэц мэргэнээ уралдуулав.

Хүүхдийн сур харвааны эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Цэц Мөнгөн сум компанийн харваач өсөх идэр мэргэн Н.Алтантулга /29 оноо/,
2 дугаар байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнх-Эрдэнэ /26 оноо/,
3 дугаар байрт Баян-Өлгий аймаг Буянт Сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернешнл компанийн харваач Х.Цогбаяр /26 оноо/ тус тус орлоо.

Эмэгтэй төрөлд тэргүүн байрт Дорноговь аймаг Хатанбулаг сумын уугуул, ЕБС-ийн 5-р сургуулийн 11-р ангийн сурагч С.Цэцэг-Өлзий /26 оноо/,
2 дугаар байрт Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч, Хангарьд спорт клубын тамирчин Б.Энхжин /25 оноо/,
3 дугаар байрт Дорноговь аймаг Өргөн сумын уугуул, ЕБС-ийн 5-р сургуулийн сурагч, Өсөх идэр мэргэн М.Оюунзул /25 оноо/.

ХАЛХ СУРЫН ХАРВАА

1 | 8 фото
1
1
1
1
1
1
1
1

Үндэсний их баяр наадмын Халх сурын харваанд энэ жил 540 харваач цэц мэргэнээ сорив.

Эрэгтэй төрөлд тэргүүн байрт Завхан аймгийн уугуул, Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрийн Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, Монгол Улсын мэргэн боллоо.
2 дугаар байрт Аймгийн мэргэн Б.Ёндонсүрэн,

3 дугаар байрт Хөвсгөл аймгийн харваач Ж.Тулга нар оржээ.

Үндэсний сурын эмэгтэй төрөлд тэргүүн байрт Өвөрхангай Нарийн тээл сумын уугуул, аймгийн  мэргэн, Б.Пунсалдулам шалгарч, Улсын мэргэн харваач цолтон боллоо.
2 дугаар байрт Дорнод аймгийн Баяндун сумын харваач Ч.Гандаваа,
3 дугаар байрт Увс аймгийн уугуул хошой мэргэн Д.Норжмаа. 

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 498 санал өгсөн байна.

Дээшээ