Улсын заан цолны болзол хангасан бөхөд цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, цолны үнэмлэх, тэмдгийг нь гардууллаа.
Үндэсний их баяр наадмын барилдаанд долоо давсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” группийн бөх улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан улсын заан боллоо.
Тэрээр долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржтой тунаж, давсан юм.
Б.Пүрэвсайхан 1989 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Улсын заан Ч.Батзоригийн төрсөн ахын хүү бөгөөд улсын заан Дамирангийн Бумбаярын том охинтой гэрлэсэн юм.
Тэрээр 2007 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. 2014 оны үндэсний баяр наадмаар улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж улсын харцага цолны болзол хангаж байжээ.