Ч.Санжаадамба ес давж улсын АРСЛАН цолонд хүрлээ /БИЧЛЭГ/


2016-07-12 23:41 GMT+9

Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын есийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Чимэдрэгзэний Санжаадамба улсын арслан цолны болзол хангалаа.

Ч.Санжаадамба 2011 оны үндэсний их баяр наадмаар долоо давж улсын заан, 2013 онд тав давж шөвгөрсөн, 2014, 2015 оны наадмуудаар долоо давж байсан юм.

Ес давж үзүүр түрүүнд үлдсэн бөхөд улсын арслан цол олгодог хуулийн дагуу Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын арслан цолны үнэмлэх тэмдгийг гардууллаа.

 

Эх сурвалж: Видео бичлэгийг МҮОНТВ-ийн бөхийн барилдааны шууд дамжуулалтаас авлаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 379 санал өгсөн байна.

Дээшээ