Энэ сарын 15-16-нд Улаанбаатар хотноо АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт болж өнгөрлөө.
Уг уулзалтанд 11 орны төрийн тэргүүн болон 23 орны Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирж Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
АСЕМ-ын орнуудын 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол улс эх орондоо зохион байгуулснаар бидэнд дараах боломжууд нээгдэж байна.
БНХАУ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 38 ТЭРБУМЫН ӨРИЙГ ТЭГЛЭВ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Гадаад хэргийн сайд, Хөдөө, аж ахуйн сайд, Худалдааны сайд, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн нэгдүгээр орлогч дарга, Төрийн Зөвлөлийн судалгааны хүрээлэнгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд, Ерөнхий сайдын Тамгын газрын дарга зэрэг албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчиллаа.
Айлчлалын хүрээнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр, нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлөх хэлэлцээр байгууллаа.
Мөн хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, дараах 10 гаруй баримт бичиг байгуулжээ.
- Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө,
- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол,
- БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал,
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эд материал бэлэглэх тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын санамж бичиг,
- Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө,
- БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор – Байдрагийн гүүр-ний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
- БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Тосон цэнгэл – Улиастай-н 114 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
- БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар – Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ,
- Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын ЭКСИМ банк хооронд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын “G” хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ,
- Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ,
- МҮОНРТ, Хятадын олон улсын радио хоорондын хамтын ажиллагааны гэрээ,
- МҮОНРТ, Хятадын төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээ,
- Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,
- Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичиг
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Энэ хөгжлийн төв ашиглалтад орсоноор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн гишүүд, хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл ч үйлчүүлэх боломжтой. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах эмчилгээ хийдэг, сурган хүмүүжүүлэгч, боловсон хүчин бэлтгэх бүх төрлийн сургалтыг тус төвд зохион байгуулахаар төлөвлөж байна.
30 сая ам.долларын санхүүжилтээр босох “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь 2018 онд багтаж ашиглалтад орно. Гэхдээ тус улс Эгийн голын УЦС-ыг санхүүжүүлэхгүй гэснийг мартаж болохгүй. Энэ төсөлд 800 орчим сая ам.доллар шаардлагатай байгаа юм.
СИНГАПУР МОНГОЛЫН ИРГЭД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.
Ингэснээр Монгол улсын иргэд Сингапур улс руу 14 хоног визгүй зорчдог байсан бол баримт бичгийн хүрээнд 30 хоног визгүй зорчих боломжтой болно.
Мөн Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн төв, Бүгд Найрамдах Сингапур Улсын Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний айлчлал нь тус улсын Засгийн газрын тэргүүн Монгол Улсад хийж буй анхны айлчлал байлаа.
КАЗАХСТАН БАЯН-ӨЛГИЙН ИРГЭДЭД 200 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАНДИВ ӨГНӨ

Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай (400 сая төгрөг) тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийллээ.
Ерөнхий сайд Карим Масимов Улаанбаатарт ирэхээсээ өмнө Баян-Өлгий аймагт бууж нутгийн аж амьдралтай танилцан, иргэдийн санаа бодлыг сонссон байна.
Мөн Монгол, Казахстан хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтын төслүүдээр баяжуулж, идэвхжүүлэн өргөжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.
Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулагдана. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаа ярилцаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна гэж талууд мэдэгдлээ.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ, ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах үеэрээ Вьетнамын талаас Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахаа мэдэгдлээ.
Мөн Монгол Улсыг 2017-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүнээр нэр дэвшихэд дэмжихээ илэрхийллээ.
ПОЛЬШ УЛС НЭГ САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдво уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах боломжтой 1 сая еврогийн зээл олгохоо мэдэгдлээ.
Мөн Польшийн тал ойрын ирээдүйд Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн нээхээр болжээ. Энэ нь хоёр талын харилцааг шинэ нөхцөлд өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж буйгаа илэрхийлжээ.
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ШИНЭ БАРИЛГА БАРИГДАНА
Улаанбаатар хотод байгалийн түүхийн музейн шинэ барилга барих асуудал БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн айлчлалын үеэр шийдэгдлээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд Ухаалаг боловсрол төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Мөн сэргээгдэх эрчим хүчний хотхоныг Монголд байгуулах, сэргээгдэх эрчим хүч гаргах, цахилгаан нөөцлөх, сургалт, судалгаа хийх гэсэн бүхэл бүтэн цогцолбор бий болгох талаар тохиролцлоо.
СЛОВАК УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхжээ. Уулзалтын үеэр талууд Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээр, “Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хэлэлцээр болон “Харилцан давхар татвар ноогдуулахгүй байх тухай” хэлэлцээрийн баримт бичгийг боловсруулан эцэслэх шаардлагатай байгаатай санал нэгдлээ.
Монгол Улс Өнгөрсөн оноос эхлэн 18 сарын хугацаанд бэлтгэл ажлыг нь хангасан АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтад оролцогчид ч үүнийг онцолсон юм.
АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулсны хамгийн чухал ач холбогдол бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өссөн явдал гэж зохион байгуулагчид үзэж байв. Тус уулзалтыг зохион байгуулахад 2016 онд Засгийн газраас 21 тэрбум төгрөг хуваарилсан. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнө үед энэ тоонд олон хүн ач холбогдол өгч байв. Харин АСЕМ-ийн үеэр хэн ч энэ мөнгийг эргүүлэн сөхсөнгүй.
Ямартай ч бид АСЕМ-ийн цуврал хурлуудын 5000 орчим гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч, зочиллоо. ГХЯ болон цуврал хурлуудыг зохион байгуулахад оролцсон, дэмжиж ажилласан төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн болон сайн дурынханд талархал илэрхийлье.