Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Монголын цагаар өнөө өглөө мэргэжлийн боксын рингэнд дараагийн тулаанаа хийж, бахдам сайхан ялалт байгуулав.
АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотод болсон уг тулаан нь түүний сонирхогчийн тавцнаас мэргэжлийн ертөнц рүү буурь сэлгэснээс хойш хийж байгаа 6 дахь тоглолт байлаа.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Пуэрто Рикогийн боксчин Рафаэл Васкес байсан. Тэрээр өмнө нь мэргэжлийн бокст 18 удаа “зодолдохдоо” 16 удаа ялж(13 нокаут) байсан мундаг тамирчин бөгөөд боксын ертөнцийнхөн энэ тулааныг өрсөлдөөнтэй болно гэж байсан юм.
Гэсэн хэдий ч хүлээлтэд хүрсэнгүй, King Tug хочтой Төгсөө маань тулаан эхлэнгүүт довтолж тоглоод шууд л тоолуулав. Тун удалгүй түүний баруун гарын аюултай цохилт дахиад “орж”, 2 дахь удаагаа тоолуулсан.
Харин түүний 3 дахь цохилтыг өрсөлдөгч тамирчин нь даасангүй ээ. Ердөө минут гаруйхан үргэлжилсэн энэ тулааныг спортын ертөнцөд нэр хүнд ихтэй ESPN тв шууд дамжуулсан нь манай тамирчин дэлхийд “тоогдоод” эхэлж байгаагийн илрэл юм.
Өмнө нь тэр сонирхогчдын хүрээнд танил байсан бол одоо ийнхүү мэргэжлийн ертөнцөд илүүтэйгээр тодорч эхэллээ. Энэ удаагийн тэмцээнийг нутаг нэгтнүүд маань улсынхаа далбааг намируулан үзэж байгаа нь тун сайхан сэтгэлд дотно харагдаж байлаа.
6 дахь тулаанаа 6 дахь удаагаа хүнд цохилтоор ялсан Төгсөөдөө дараа дараагийн тулаануудад нь амжилт хүсье.