Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалт амжилттай болж өндөрлөлөө. АСЕМ-ын зочдын түрүүч нь нутаг буцаж эхэллээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ нарыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд үдэж өглөө. Зочид, төлөөлөгчид АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг Монгол Улс маш өндөр түвшинд зохион байгуулсан гэдгийг онцолж байна.
Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцсон юм.