АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрлөө. Өнөөдөр 13.00 цагт Шангри Ла зочид буудалд хэвлэлийн бага хурал болов. Энэ үеэр Монгол Улс мэргэжлийн өндөр түвшинд уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийллээ.
Тэрээр АСЕМ-ийн дээд түвшний бүх уулзалтад буюу нийт 10 хуралд оролцжээ. Эдгээрээс Монголд болсон хурал хамгийн үр дүнтэй нь байсныг дурдав.
Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд, энэ удаагийн хурал олон сайхан дурсамж үлдээснийг онцлов. Түүнд Монгол наадам хамгийн их таалагджээ.
Манай улсад гурав дахь удаа айлчилж буй Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер “Би хамгийн анх 1998 онд Люксембургийн Ерөнхий сайд байхдаа Монголд ирсэн. Намайг ирэх бүрт та нар үнэхээр гайхашруулдаг. Монгол Улс их хурдан өөрчлөгдөж, хөгжиж байна” гэсэн юм.
Сонирхуулахад тэрээр АСЕМ-ийн дээд түвшний бүх уулзалтад буюу нийт 10 хуралд оролцжээ. Эдгээрээс Монголд болсон хурал хамгийн үр дүнтэй нь байсныг дурдав. Мөн тэрээр Монгол гэхээр гурван сая хүнтэй, жижиг улс гэж бүгд мэднэ. Харин одоо Монголчууд гайхалтай ард түмэн болохыг мэдэж авлаа гэсэн юм.
Түүний дараа үг хэлсэн Мъянмарын Ерөнхийлөгч U Htin Kyaw, Словакийн Ерөнхий сайд Роберт Фико нар уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулсан гэсэн юм. Бангладешийн Ерөнхийлөгчид Монголын байгаль ихээхэн таалагджээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийг угтан болсон хурлууд болон дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулсан төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа нар, сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлсэн юм. 2050 онд олимпмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буй бидэнд их урам өглөө гэв.