Дональд Туск: АСЕМ-ын уулзалт мартахын аргагүй боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2016-07-16 17:11 GMT+8

Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалт мартагдахааргүй боллоо. Учир нь дээд түвшний уулзалт болсон хоёр хоногийн хугацаанд Франц, Турк улсуудад эмгэнэлт болсон хэмээн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск сэтгүүлчдэд хэлсэн хэмээн Sputnik дамжууллаа.

Тэрээр "Улаанбаатарт болсон АСЕМ-ын уулзалт Монгол наадмаас гадна Франц, Туркэд халдлага гарсанаар мартахын аргагүй боллоо. Мөн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа чухал болохыг сүүлд болсон хоёр хэрэг санууллаа" хэмээн Туск хэлжээ.

Эх сурвалж: Sputnik.com

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ