Ази Европын дээд хэмжээний уулзалтын хүрээнд албан ёсны хурлаас гадна хоёр талт уулзалтууд боллоо. Нийт 100 гаруй уулзалтаас 60 орчим нь Монголын талтай хийсэн уулзалтууд байсан бол 40 гаруй нь гадны Төрийн тэргүүн, төлөөлөгчдийн хооронд болжээ.Тэр дундаа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нарын уулзалт хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм.
Тэд Украйны асуудлыг хөндсөнөөс гадна ОХУ, Европын Холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдлыг ирээдүйд хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн байна. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт бас нэгэн онцлох уулзалтын нэг байлаа. Саяхан Гаагийн олон улсын шүүхээс Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ-д харьяалагдахгүй гэсэн шийдвэр гарсан юм.
Энэхүү шийдвэр гарахад шүүгчийн бүрэлдэхүүнд Япон улсын шүүгч багтсан байсан нь нөлөөлсөн гэж БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Хэдий тийм боловч Гаагийн олон улсын шүүхийн ажиллагаанд Япон улсын шүүгч оролцсон нь шийдвэр гаргалтанд нөлөөлөөгүй гэж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэлдээ онцолсон аж.
Харин ASEM-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ли Көцян хэлэхдээ "Япон улс үг, үйл хэрэгтээ хянамгай хандаж, Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх нь зүйтэй" гэсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. Үүнээс гадна Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд ОХУ-ын тал БНХАУ-ыг дэмжиж байгаа гэдгээ Дмитрий Медведев Ли Көцянтай хийсэн хоёр талт уулзалтын үеэрээ илэрхийлсэн байна.
Б. Номин