Наадмаар 30 хүүхэд мориноос унасан талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээллээ.
Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 48 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Тухайлбал, хүүхдүүдийн дөрөв нь зөөлөн эдийн гэмтэлтэй байсан бол хугарал шархны улмаас эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гараагүй аж.
Тус төвийн хувьд Хүй долоон худагт дөрвөн өдрийн турш 24 цагаар ажилласан бөгөөд нийт 85 дуудлагыг хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос 23.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Үүнд, авто осол 11, хугарал мултрал ес, түлэгдэлт дөрөв, ходоод гэдэсний хямрал 19, даралт зүрх судасны өвчлөл 32 байсан бол наршилт архины хордлогын дуудлага харьцангуй багатай байв.
Хурдан морины уралдаанд өдөр тутам зургаан эмч, дөрвөн сувилагч зургаан машинтайгаар наадамчин олонд үйлчилжээ.