Хэрэглээний үнийн улсын индекс зургадугаар сарын эцэст 2.9 нэгжтэй гарсан гэх урьдчилсан мэдээллийг УБСЕГ танилцууллаа. Харин Bloomberg-ээс шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар индекс 2.6 нэгж болно гэж таамаглаж байсан юм.
Хэрэглээний
үнэ өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар, 2014 онтой харьцуулахад 3.8 нэгж хувиар тус тус доогуур түвшинд байна. 6-р сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурчээ. Тухайлбал тайлант хугацаанд Архангай аймагт үнийн огцом буюу 1.5 нэгж хувийн өсөлт бүртгэгдсэн байна.
Харин Өмнөговь, Булган, Увс, Дундговь, Сэлэнгэ зэрэг аймгуудад үнэ ихээр буурсан нь ерөнхий индекст нөлөөлжээ. Үүнтэй зэрэгцэн Монголбанк оны эхний хагас жилийн инфляцийн гүйцэтгэлийг танилцуулсан бөгөөд энэ жилийн инфляци 1.6 хувьтай гарсан нь шинжээчдийн таамаглаж байсантай дүйсэн аж.
Түүнчлэн богино хугацаанд эдийн засгийн идэвхжилээс шалтгаалсан эрэлтийн гаралтай инфляцийн дарамт төдийлөн нэмэгдэхгүй гэж Монголбанк дүгнэсэн юм. Мөн оны эцэст инфляцийн зорилтыг хангахаар байна гэж үзжээ.
Б.Батманлай