Forbes сэтгүүл 2016 оны хамгийн өндөр орлоготой 100 алдартнуудын жагсаалтаа танилцууллаа. Энэ оны жагсаалтыг дуучин Тэйлор Свифт 170 сая ам.долларын орлогоороо тэргүүлсэн бол түүний хуучин найз залуу DJ Кэлвин Харрис 63 сая ам.долларын орлого олж, жагсаалтын 21 дүгээрт бичигдсэн байна.
Хэрвээ Тэйлор Свифт, Кэлвин Харрис нар хоёр тийш болоогүй байсан бол 2016 оны хамгийн өндөр орлоготой хосын жагсаалтыг тэргүүлэх байжээ. Учир нь энэ удаагийн хамгийн өндөр орлоготой хос болох Жэй Зи, Бейонси нарын нийт орлого 120 сая ам.доллар байгаа бол Тэйлор Свифт, Кэлвин Харрис нарын орлого 233 сая ам.долларт хүрэх байжээ.
Кэлвин Харрисын хувьд “Forbes” сэтгүүлээс гаргадаг “Хамгийн өндөр орлоготой DJ” нарын жагсаалтыг жил бүр тэргүүлдэг байна. Тэрбээр 2015 онд 66 сая ам.долларын орлого олж энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд 2016 онд ч уг жагсаалтыг тэргүүлэх магадлал өндөр байгаа ажээ.