Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долоодугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ жилийн “Алдрын од”-ыг "Харанга" хамтлагт гардуулж, "Хонхны дуу" клубээс 100 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон талаар Монгол Улсын баатар, “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл мэдээллээ.
Тус хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, "Хонхны дуу" клубын гишүүд оролцлоо.
Энэхүү шагналыг жил бүр ямар уран бүтээлчид олгохыг "Пентатоник" академийнхан шийддэг бөгөөд энэ жил "Харанга", "Өргөө", "Инээмсэглэл" хамтлагуудын нэрийг дэвшүүлж нууц санал асуулга явуулан тодруулсан байна.
"Алдрын од"-ыг долдугаар сарын 30-ны өдөр 13.00 цагт СТӨ-ний дэргэд гардуулах бөгөөд тухайн өдрийн 21 цагт Чингисийн талбайд "Харанга" хамтлагт зориулсан хүндэтгэлийн тоглолт болох юм.
"Харанга" хамтлаг нь 1989 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 27 дахь жилдээ уран бүтээлээ үзэгч сонсогчдодоо хүргэж байна.
Үндсэн гишүүд
/Эх сурвалж Википедиа/
Өнгөрсөн жил анх удаа "Алдрын од"-ыг "Соёл Эрдэнэ" хамтлагийн долоон гишүүнд гардуулж, СТӨ-ний гадна хүндэтгэлийн индэр байршуулсан билээ. Мөн Ардчилсан холбооны "Хонхны дуу" клубынхан тус хамтлагт Ардчиллын дууч С.Цогтсайханы алтан цомыг 100 сая төгрөгийн мөнгөн урамшууллын хамтаар бэлэглэсэн билээ.