Хятад-Монголын хил дээрх Эрээн хотод тэтгэлэгтэй суралцах саналыг монгол оюутнуудад тавина гэдгийг тус хотын эрх баригчид мэдэгджээ.
Энэ жилээс эхлэн жил бүр гурван сая юань буюу 460 мянга орчим ам.долларын тэтгэлгийг монгол оюутнуудад олгохоор болсон байна. Одоогоор уг тэтгэлэгт 433 оюутан хамрагдаад байгаа ажээ.
Эрээн хотын боловсролын асуудал хариуцсан албан тушаалтнуудын мэдэгдсэнээр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот 1998 оноос хойш Монголын 3000 оюутныг хүлээн авсан байна. Одоогоор 400 гаруй монгол оюутан Эрээн хотод суралцаж байгаа аж.
Б.Туул