Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг УИХ-д М.Энхболдод өргөн барьсан бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүн байхаар төсөлд тусгажээ.
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд та бүхэн нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316 үйлчилгээ, Засгийн газрын харьяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
- Рио 2016 Зуны олимпын XXXI, паралимпын XV наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчдаа үдэх ёслол өнөөдөр морин цагт Чингисийн талбайд боллоо.
- Монголын телевизүүдийн холбоо болон Казах залуучуудын холбооноос мэдээлэл хийж, үерт гэр орноо алдсан иргэддээ туслах "Өлгийчүүддээ туслая" хандивын аянг өрнүүлж байна.
- 2016 олимпийн наадамд эх орон, ард түмэн, тамирчдаа төлөөлөх шигшээ багийн тугчаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Баттулгын Тэмүүлэн тодорчээ.
- Эхний зургаан сарын хугацаанд тав хүртэлх насны 953 хүүхэд энджээ.
- ЭЕШ-ын дүн 650-аас дээш бол урт хугацааны зээлд хамрагдах боломжтой.
- НӨАТ-ын урамшууллын 20 болон 4 саяын азтанууд өнөөдөр Гааль, татварын ерөнхий газар шагналаа гардан авлаа.
- “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэг болголоо.
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд оролцох нам, эвсэл тус бүрийн зардлын дээд хэмжээг нэг тэрбум 142.5 сая төгрөгөөр тогтоосон гэж Нийслэлийн Аудитын газраас өнөөдөр мэдээллээ.
- Цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгч өөрийн танилуудаа энэ системд урих ба уригдсан танил нь системд бүртгүүлсэн тохиолдолд урьсан хэрэглэгч нь урамшууллын 1, ашигласан тохиолдолд 2 оноо авах байдлаар урамшуулалд орох боломжтой.
- Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэнэ.
- МУИС-ийн шинэ хичээлийн жилийн магистр, докторын элсэлтийн бүртгэл эхэлжээ.
- СХД-ийн Таван шар орчим, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлан, дулааны шугамд засвар үйлчилгээ хийж эхлээд байна.
- Энэ жилийн “Алдрын од”-ыг "Харанга" хамтлагт гардуулж, "Хонхны дуу" клубээс 100 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон талаар Монгол Улсын баатар, “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл мэдээллээ.
- Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол цэргийн III ээлжийн алба хаагчдыг “НАТО”-гийн медалиар шагнажээ.
- Тэрэлжийг тэнгэрээс #2: МЭЛХИЙ ХАД
Дэлхий дахинд - Туркэд төрийн эргэлт хийх хэрэгтэй холбогдуулан 49 мянга орчим төрийн албан хаагчийг ажлаас нь халсан талаар Hurriyet дамжууллаа.
- Бүгд Найрамдах намын нэгдсэн чуулганаар тэрбумтан Дональд Трампыг ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөх албан ёсны нэр дэвшигчээр зарлав.