Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газар танхимын гишүүдээ бүрдүүлж эхэллээ.
- Ирэх наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмыг зохион байгуулах бөгөөд энэ өдрүүдэд “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
- Төв цэвэрлэх байгууламжийн 170 гаруй, Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн 50 орчим, 21 аймгийн цэвэрлэх байгууламжийн ажилчин гээд энэ салбарт хүчин зүтгэж буй хэн бүхэнд хамаатай Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарсныг Сайд хэлсэндээ хүрчээ, БАЯРЛАЛАА нийтлэлээс уншина уу.
- УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилжээ.
- УИХ-ын гишүүдийн 95.1 хувь нь Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.
- УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.
- Дэлхий даяар 1100 гаруй театртай IMAX Монголд нээгдэхэд бэлэн болжээ.
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 24-нд Гүнжийн хоолойд болно.
- GoGo мэдээний агентлаг ЗУНЫ ОЛИМПИЙН XXXI НААДМЫГ ШУУД ДАМЖУУЛНА.
- Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс байгуулсан Онцгой комиссыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав ахална.
- Өнөөдөр Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- Даншиг наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд наадмын хүрээнд Монголчуудын их шүтээн Очирваань бурхныг залж, тахих, Цам харайх, нийслэлийн иргэд сүсэгтэн олондоо зориулж 500 лам ном хурах зэрэг шашин соёлын зан үйл болно.
- Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зургаан орлогчоо ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргажээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр утсаар ярив.
- “Мэргэд гарахын орон” Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар" ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ.
Дэлхий дахинд - Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад гурван сарын онц байдал зарлалаа.
- Хүн төрөлхтөний спортын их наадам болох Зуны олимпийн XXXI наадам, Рио-де-Жанейрогийн олимп эхлэхэд 14 хоногийн хугацаа үлдсэн бөгөөд зуны олимпийн их наадмаас хамгийн их медаль хүртсэн 5 улсыг ЭНД дарж үзнэ үү.
- Алдарт жүжигчин Жэки Чаны тоглосон инээдмийн адал явдалт "Skiptrace" хэмээх шинэ кинонд Өвөр Монголд очдог хэсэг гардаг. Монгол бөх, монгол дээл, монгол архи, монгол бүжиг, монгол наадам гээд Монголчуудын амьдралыг харуулжээ.
- БНХАУ-ын төмөр замын нийт урт 2025 он гэхэд 175 мянга орчим км-т хүрнэ хэмээн Хятадын төмөр замын сүлжээний урт хугацааны хөгжлийн тайланд дурдсан байна.
- Зуны олимпийн 31-р наадмын Сагсан бөмбөгийн төрөлд оролцох Америкийн багийн ахлагч Кевин Дюрант “Хэн тоглох нь хамаагүй ээ, бид зөвхөн хожлын төлөө л тоглох болно” гэжээ.
- Казахстан болон Монгол Улсын хооронд шинэ маршрутаар нислэг үйлдэх боломжтой гэж Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов хэлснийг KAZINFORM сайт дамжууллаа.