Та хөлөө эрхлүүлдэг үү. Хөлөө эрхлүүлэхийн ач холбогдлыг бүгд мэддэг боловч үүнд төдий л анхаардаггүй нь бидний нүүрэнд илхэн. Зорьсон газартаа хүрэх, урт дарааллыг барах, сэтгэлээ сэргэтэл гүйх хүслээ гүйцээхэд хөл тусалдаг. Гэхдээ энэ их үүргийг бид бяцхан шалбархай, өндөр өсгийтөд дарлуулсныхаа дараа л үгүйлдэг. Зуны улиралд илүү мэдрүүлдэг энэ зовлонгоо нимгэлэхийн тулд гэрийн нөхцөлд хөлөө хэрхэн бөөцийлөх зөвлөгөөг хүргэж байна.
1. Эвэр, холцруу болон үхэжсэн арьснаасаа салах
Гутал дотор хөл холхих, үрэгдсэнээс эвэр, холцруу үүсдэг. Гэхдээ хөлнийхөө шархыг бага гэлтгүй үл тоовол асар хурдан үрэвсэж эмнэлэгт очих хэрэг ч гарч мэднэ. Тиймээс давстай усанд хөлөө дүрэх, эсвэл усанд орсныхоо дараа хөлийн маск түрхэж өвдөлтийг нь багасгаарай. Үүний дараа үхэжсэн харьс, холцруу, эврээ авахад таныг зовоохгүй. Гэхдээ хөлөө усанд 1-2 цаг дэвтээхэд арьс нь аяндаа зөөлөрч, хоёр долоо хоногийн дотор үхэжсэн арьс нь бүрэн гууждаг байна.
2. Чийгшүүлэх
Чийг ихтэй, халуун зун хөлийн ул, өсгийн арьс байнга хагарч холцруутдаг. Арьс арчилгааны мэргэжилтнүүдийн зөвлөсөн хамгийн сайн эмчилгээ бол хөлөө цэвэрлэсний дараа шээсний хүчил, Е витамины найрлагатай тос түрхэж, оймс өмсөөд унтах. Мөн адууны тос ч үр дүнтэй байдаг байна.
3. Үсийг нь гуужуулах
Хөлийн үсийг хусаж биш гуужуулах арга ази хүүхнүүдийн трэнд болж байна. Ихэнхдээ салоны үйлчилгээ авдаг ч өөртөө Зөвлөгөө Эрх хөлний тав тух таарах тосыг болгоомжтой сонгож авахад буруу нь юу байх вэ. Veet болон Британийн Beauty Formulas брэндийн хөлийн үс гуужуулагч тоснууд хамгийн эрэлттэй байдаг аж.
4. Дасгал хийх
Дасгал хийх нь нэг талаар хөлд хуримтлагдсан илүүдэл өөхийг хайлуулахаас гадна булчин чангалах давуу талтай. Дасгал хийхээс түвэгшээж байгаа бол хөлийг хэлбэржүүлж, цусны эргэлт сайжруулах шөнийн гель хэрэглээрэй. Хэдийгээр сүүлийн арга түр зуурын үйлчилгээтэй боловч биеийн илүүдэл шингэнийг ч бас хөөдөг байна.
5. Үнэр дарагч хэрэглэх
Хөлийн хуурай, эрүүл, цэвэрхэн байгаа үеийн үнэр төд удалгүй сарнидаг. Цэвэр оймс нь хөлс шингээснээр эвгүй үнэрээс сэргийлдэг. Бас төрөл бүрийн цацлага, мист зэрэг нь хөлийг цэвэр байлгадаг. Хамгийн үр дүнтэй нь хүүхдийн тальк. Модны нүүрсний найрлагатай болон хэрэглээд дууссан ууттай цайг хуурайгаар нь оймс болон гутлын шүүгээндээ байрлуулаарай. Мөн гутлаа ойр ойрхон угааж заншаарай.
6. Хоргүйжүүлэх
Хөлийн уланд хүний биеийг нөхөн сэргээх маш олон цэг байрладаг. Эдгээр цэгээр дамжин биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулдаг байна.
7. Хөлийн хамгаалалт
Гутлын дотор талд зөөлрүүлсэн резинээр хийсэн хамгаалалт, дэвсгэр хийвэл хөлийг цэврүүтэх, холгохоос хамгаалдаг. Ялангуяа удаан хугацаагаар өндөр өсгийт өмсөх хэрэг гарвал энэ арга хамгийн тохиромжтой байх болно.