Сургуульд асан он жилүүдэд зундаа трапецан хормойтой бошинз өмсөж, өвөлдөө хөвөн даавуун цагаан цамц өмсдөг байв. Амархан бохирдож, толбо үүсэх нь амархан байсан тул дүрэмт хувцасны цамцанд сэтгэл татагдахгүй зүйл нэгээхэн ч үгүй байв. Бас олигтойхон биетэй материалаар хийгээгүй л бол олон дахин угаасаар амархан элэгдэн сэмэрч, хослуулчихаар сонголт ч ховор байсан даа.
Цагаан цамц мөртэй даашинзны дотуур өмсөхөд Т загварын өөр нэгэн хувилбар болж амилна
Харин одоо бол цагаан цамц амттан шиг л салах аргагүй сонголт болжээ. Бүх л төрлийн хувцастай зохицохын сацуу өмссөн байхад гэгээлэг бас өнгөлөг. Өөр бас юу гээч, загварын өргөн сонголттой тул чөлөөтэй загвараар хослуулах боломжтой нь хамгийн сайхан. “Хуучин танил”-ын хувьсал мөр, цээж хэсэг, ханцуйдаа төрөл бүрийн элементтэй болж хөгжин, материалын сонголт ч өргөн болжээ. Долоо хоногийн өдөр бүр даруу цагаанаа хээнцэр хэв маягтай хослуулбал ямар вэ.
1. Жинстэй хослуулах
Анх ковбой, уурхайчдад зориулан зохион бүтээсэн жинсэн өмдтэй даруу загвартай цагаан цамц төгс гэмээр хосолдог. Сэмэрхий жинсний дээгүүр хонхон загварын ханцуйтыг углах, эсвэл бартаат захтай нимгэн гоёлын цамцаа “boyfriend” өмдтэй хоршуулах зэргээр этгээд тансаг хослол үүсгэж болно.
2. Мөртэй даашинз
Цагаан цамц мөртэй даашинзны дотуур өмсөхөд Т загварын өөр нэгэн хувилбар болж амилна. Хэлхгэр, туузан гоёлтой өндөр бүсэлхийтэй даашинз нугалмал ханцуйтай эсвэл мөр ил гарсан загварын цагаан цамцтай өвөрмөц хослодог.
3. Дотуур өмсөх
Уламжлалт загварын цагаан цамцыг ямар ч төрлийн хувцасны дотуур өмсөх боломжтой нь энгийн зах, ханцуй, товчных нь гавъяа юм. Шууд хөхний даруулган дээрээсээ тохон гадуур нь ноосон цамц юм уу дунд зэргийн урттай нимгэн цувтай хослуулж болно. Сэрүүн улиралд цэмцгэр боловч дулаан сонголт болдог.
4. Шортон бошинзтой
Шортон бошинз энэ зуны трэнд хэвээр байгааг санаарай. Богино болон урт, өргөн, хэлхгэр шортон бошинз цагаан цамцыг бүр ч тодотгон харуулдаг давуу талтай. Цэмцгэр боловч донжтой цагаан цамц сонгон, харин шортон бошинзноосоо өөрт зохих дуртайгаа сонгоорой. Өргөн хуниастай, хонхон ханцуйтай, мөр ил гарсан тэгш ирмэгтэй цагаан цамц нь трапец загварын шортон бошинз догь илэрхийллийг тодотгодог байна.
5. Цагаан дээр цагаан
Хувцас, гоёл гээд бүхий л зүйл нь цагаан байдаг нь ариун дээд, минимализмын илрэлд тооцогддог учир сүйт бүсгүй зөвхөн цагаан даашинз өмсдөг. Гадуур хувцсаа зөвхөн цагаанаар дагнасан бол уг дүрслэлдээ өөр өнгөөр уран баримлын жижиг элемент оруулж өгөөрэй. Эсвэл шаргал, ясан, сувдан гээд өөр өөр өнгийн суурьтай цагаануудыг хослуулаарай.
6. Харандаа загварын давуу талыг тодотгоё
Итгэл төрүүлэм энэ сонголт оффисын ажилтнуудад хамгийн тохиромжтой. Төрөл бүрийн хуниасны оруулгатай харандаа хар бошинз хорхой хүргэмээр эмэгтэй харагдуулдаг бол загасан хээтэй ийм бошинзтой үдэшлэгт очсон ч болно. Уламжлалт загварын цагаан цамцтай богино бариугаас эхлээд складтай макси гээд хүссэн бошинзоо хослуулж болно. Бэлхүүсээ гайхуулахыг хүсвэл богино цамц сонгоорой.