10:00 цагт НЗДТГ-ын А танхимд
Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадам, АСЕМ-ийн уулзалтын хамгаалалтын зохион байгуулалтад ажилласан цагдаагийн алба хаагчдад Нийслэлийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, урамшуулал олгоно.
11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд
"Мэдээллийн агентлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойд зориулсан уг эрдэм шинжилгээний хуралд хэвлэл мэдээллийн салбарын хүрээнд илтгэл тавих юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойн ёслолын ажиллагаа, урлаг спортын өдөрлөг болох тул иргэд, цагдаагийн алба хаагчдын гэр бүл үр хүүхдүүдийг хүрэлцэн ирэхийг урьжээ.
Хангардийн 14 давхарт
Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр" төслийн 2-р үе шат эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Азийн хөгжлийн банктай бэлтгэл ажлын санамж бичигт гарын үсэг зурна.
14.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 4 давхарын 466 тоотод
Монгол улсад салбараа нээж буй Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүр emart нь оюутан залуучуудын гадаад хэлний боловсролыг дэмжих, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах зорилгоор МУИС-д гадаад хэлний орчин үеийн лабораторыг шинээр байгууллаа.
18:00 цагт Choco'Lantine Coffee House-т
Эрдэмт ТББ-ын ээлжит уулзалтын зочноор Фейсбүүк (Facebook) болон Амазон (Amazon.com)-д ажилладаг хоёр монгол залуу уригджээ. Зочноор уригдсан Э.Хонгор Фейсбүүк компанид програм хангамжийн инженер, А.Амарбаяр Амазон компанид инженерээр ажилладаг юм байна. Тус арга хэмжээ нь залуусыг үлгэр, дуурайлал болсон хүмүүстэй уулзуулж, туршлага хуваалцахаас гадна нетворкинг буюу танилцах үйл ажиллагаатай.