Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган амжилтгүй болсон цэргийн эргэлтийг ашиглан Туркэд “Мусульман ахан дүүс” алан хядах бүлэглэлийн байр суурийг бэхжүүлэхээр оролдож байна.
Ийнхүү мэдэгдлийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Кубын Prensa Latina агентлагт өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.
Төрийн эргэлтийн дараа Эрдоган болон түүний хамсаатнууд хэт даврагчдын ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн Башар Асад үзэж буйгаа хэлжээ.
"Одоо Эрдоганы хийж буй үйлдэл төрийн эргэлтээс ч муу. Тэр 2700 шүүгчийг, их, дээд сургуулийн 1500 профессор, эрдэмтнийг, хувийн болон төрийн сургуулийн 15 мянган багшийг ажлаас нь халсан. Эдгээр хүмүүс төрийн эргэлтэд ямар хамаатай юм бэ. Тэгэхээр Эрдоган хэт даврагчдын байр суурийг бэхжүүлэхийн тулд төрийн эргэлтийн ашигласан” гэж Сирийн төрийн тэргүүн үзэж буй юм.
Түүнчлэн тэрээр Туркийн дотоод асуудалд оролцохгүй бөгөөд Туркийн ард түмэн өөрсдөө шийдвэрээ гаргах ёстой гэж хэлжээ.
Эх сурвалж: ТАСС