Хүндэт эцэг эх, хүүхэд багачууд та бүхэндээ дуулгах таатай мэдээ байна.
Хүүхэд багачуудын алгасалгүй унших дуртай “Ногун” цуврал өөрөө ярьдаг боллоо.
Яаж гэж үү?
Ухаалаг утас, таблетанд зориулсан “Ногун комик” аппликейшн нь хараахан уншиж сураагүй хүүхдүүддээ зориулан цуврал болгоныг уншиж өгөх юм. Ингэснээр хүүхдүүд аав ээж, ах эгчийгээ зав чөлөөгүй үед ч Ногунтай хамт гайхамшгийн ертөнцөөр хамтдаа аялна гэсэн үг.
“Ногун комик” аппликейшнийг утсандаа татсанаар зургийг томруулж үзэж, Ногун, Ананд зэрэг хайртай баатруудынхаа дуу хоолойг сонсож, тэр ч байтугай байгалийн чимээ, муур нохой, амьтдын дуу авиа, шувууны жиргээг ч сонсох боломжтой юм.
Илүү амьд, бодит мэт сэтгэгдэл төрүүлэх “Ногун комик” аппликейшн нь дуртай цувралаа унших, үзэх бас сонсох давхар давхар боломжийг багачууд та бүхэндээ олгож байна.