Голландын тахь хамгаалах сан 1970-аад онд байгуулагдаж улмаар дэлхийн бүх амьтны хүрээлэнгүүдийн тахийг судалжээ. Тэднээс хамгийн цэвэр цусны азарга, гүүг хайж, Герман болон Голландын хил дээр бий болсон тусгай хамгаалалттай таван газарт өсгөж үржүүлсэн байна.
Гурван газарт сэргээн нутагшуулж буй тахийн тоо толгой 500 давжээ
Ингээд унагыг нь 4-5 нас хүрмэгц Монгол руу тээвэрлэснээр тахь сэргээн нутагшуулах ажил энэ үеэс эхэлсэн юм. Улмаар Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны тахийг 1992 онд нутагшуулсан түүхтэй. Дараа нь 2004 онд Завхан аймгийн Хомын талд дахин нэг тахь зөөснөөр Монголд гурван газар тахь сэргээн нутагшуулах болсон байна.
Өдгөө эдгээр гурван газарт сэргээн нутагшуулж буй тахийн тоо толгой 500 давсан. Ийнхүү устсан хэмээх ангилалаас гаргаж, устаж болзошгүй гэсэн ангилалд оруулжээ. Тиймдээ ч мазаалай баавгайн нэгэн адилаар дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу гэгдэж, авран хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаач нар анхаарал хандуулж буй.
Хустайн цогцолборт газрын захирал Ц.Дашпүрэв "Тахь сэргээн нутагшуулж буй гурван газруудаас тахийг устахаас сэргийлж, төрөл зүйлийг нэмэгдүүлэх, генийг нь авч үлдэх зорилгоор сэлгэн нутагшуулах ажлыг бид эхлүүлсэн. Төв аймгийн Хустайн байгалийн цогцолборт газраас гурван гүү, нэг азарга гээд нийт дөрвөн тахийг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Тахийн тал руу өчигдөр тээвэрлэх ажлыг пүрэв гарагт зохион байгууллаа" гэв.
2007 онд Тахийн тал руу гурван үрээ нутагшуулахаар тээвэрлэж байжээ
Энэ нь тахийн төрөл зүйлийн генетикийн олон янз байдлыг дэмжих хамгийн шалгарсан арга гэнэ. Өмнө нь Монголд тахь сэргээн нутагшуулж, генетик олон янз байдлыг өргөжүүлэх, цус ойртолтыг бууруулах, төрөл зүйлийг дэмжих зорилгоор 2007 онд Тахийн тал руу гурван үрээ нутагшуулахаар тээвэрлэж байжээ. Гэсэн ч үрээнүүд сүрэг хурааж төл үлдээж амжилгүй 2009-2010 оны зуднаар үрэгдсэн юм.
Тахийг дэлхийн хамгийн сүүлчийн цорын ганц зэрлэг адуу хэмээн судлаачид үздэг. 1800-аад оны сүүлчээр Европд Украйны талд Тарпан нэртэй нэгэн зүйл зэрлэг адуу устсанаар дэлхийд ямар ч зүйлийн зэрлэг адуу үлдээгүй хэмээн итгэсээр иржээ. Гэтэл удалгүй Оросын армийн хурандаа Николай Михайлович Прижевальский Монголын тэгш өндөрлөгөөс нэгэн шинэ зүйл зэрлэг адууны сураг гаргасан байна.
Шинэ зүйл зэрлэг адууны бүдэг сураг явсаар батжиж, мөн болох нь тогтоогдсон түүх бий. Ийнхүү барууны орноос Монголын говь цөлд мэргэжилтнүүдээ илгээж, нутгийн малчидтай хамтран 1896-1903 оны хооронд, нийт зургаан жилд 88 унага барин түүнээс 53 нь Европд эсэн мэнд хүрсэн аж.
Гэсэн ч зөвхөн 13-хан нь л үр төл өгч, өнөөгийн дэлхийн 30 гаран орны 100 гаруй амьтны хүрээлэн, нөөц газруудад байх 2000 гаруй тооны тахийн эх үндэс нь болжээ. Нэгэнт гаршмал тахь цөөн тооны удам гарвалаас үүсэлтэйн хувьд цус ойртолт, генетик олон янз байдлын алдагдал өсөж, нас богиносох болсон байна.
Үүнтэй зэрэгцээд Монголын говь цөлд үлдсэн тахийн сүүлчийн жинхэнэ зэрлэг тусгаарлагдмал жижиг төрөл байгалийн болоод хүний хүчин зүйлсийн хавсарга шалтгааны улмаас бүрмөсөн устсан байв. Ингээд гаршмал төрөл зүйл нь генетикийн асуудалтай, байгалийн төрөл зүйл нь нь бүрмөсөн устсан аж. Тахийг аварч үлдэх цөөхөн зөв замуудын нэг нь сэргээн нутагшуулах гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Б.Бямбасүрэн