Холбооны нөөц бодлогын хүүгээ дахин өсгөх сонирхолтой байгаа нь ам.долларын голлох валютуудтай харьцах ханш дөрвөн сарын дээд түвшинд хүргэлээ. Холбооны нөөцийн ээлжит хурал ирэх долоо хоногт тохиох юм. Индексийн үзүүлэлтээр ам.долларын ханш гуравдугаар сарын 10 буву ДНБ-ий өсөлт, инфляцийн түвшин өндөр байснаас ханш нь өссөн үетэй адил болжээ.
Мягмар гарагт дотоодын арилжаа эхлэхэд ам.долларын ханш уугиж эхэлсэн байна. Энэ сарын эхэнд дөнгөж найман хувьтай байсан фючерс зах зээлүүдийн үнийн өсөлт 43 хувьд хүрч, бодлогын хүү өсгөх магадлал өндөр байсан өнгөрөгч арванхоёрдугаар сарын түвшинд хүрлээ.
“Тавдугаар сарын ажил эрхлэлтийн түвшин сул байсныг илтгэсэн тайлан зургадугаар сарын эхээр гарахад эдийн засаг уруудаж байна гэсэн айдас газар авсан. Харин сүүлийн үеийн өгөгдүүд энэ айдсыг намжаалаа.
Дүгнэж хэлбэл, зах зээлүүдэд үүссэн Холбооны нөөц бодлогын хүүгээ өсгөх хүлээлт энэ жил нэмэгдээд байна” хэмээн Rabobank- ны ахлах стратегич Филип Марэй тайлбарлав. Brown Brothers Harriman банкны Глобал эдийн засгийн стратегийн хэлтсийн тэргүүн бөгөөд Холбооны нөөцийн бүс нутаг хариуцсан ерөнхийлөгчдийн нэг Марк Чандлерын тайлбарлаж буйгаар тавдугаар сарын ажил эрхлэлтийн мэдээ болон Brexit-ийн “халдвар”-тай холбоотойгоор бодлогын хүүг дахин өсгөх талаар сонсогдож эхэлсэн байна.
Commerzbank мэргэжилтэн Ту Лан Нгуен “Brexit-ийн нөлөө Европт төдийгүй дэлхий дахинд ч эрсдэл учруулах хэмжээнд байна” хэмээв. Тэрбээр “Ирэх оноос наана Холбооны нөөц бодлогын хүүгээ өсгөх магадлалтай гэсэн таамгаас үүдсэн зах зээлүүдийн үнийн өсөлт Европын холбооны санал асуулгаас урьтаж бууж эхэлнэ.
Энэ нь нэг талаар зах зээлүүдэд Brexit-ээс үүдсэн шок нь арилж байна гэсэн үг” гэж тайлбарлалаа. Гэхдээ гол чиглүүлэгч нь Холбооны нөөцийн удирдлага болох тэргүүн Жанет Йеллен, дэд тэргүүн Стэнли Фишер, Нью-Йоркын Холбооны нөөцийн тэргүүн Уильям Дадли нар хэвээр байна гэдгийг ноён Чандлер анхаарууллаа. Ам.долларын ханшийн өсөлт Японы төв банкинд таатай боломж олгов.
Brexit-ийн дараа иенийн ханшийн уналт нэг хэсэг үргэлжилсэн. Тухайн үед нэг ам.доллартай харьцах иенийн ханш 100 бага зэрэг давж байсан бол одоо эргээд 106 болжээ. Brexit-ийн санал хураалтын дараа фунт стерлингийн ханш үргэлжлэн суларч, Европын болон Norges, мөнгөний зөөлөн бодлого явуулахаар бэлтгэж буй Bank of England зэрэг тэргүүлэх арван төв банкны хариу үйлдэл нэмэгдсэн зэрэг нь ам.долларын ханш өсөх гол шалтгаан болсон.
Гэхдээ асуудлын нөгөө талд, Японы MUFG банкны валютын шинжээч Ли Хардмен АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр хэн болох нь тодорхойгүй байгаагаас тус улсын эдийн засгийн сүүлийн үеийн сэргэлт хэр зэрэг тогтвортой байхыг таамаглах аргагүй байгааг хэлэв. Ноён Хардмен “Гэхдээ Brexit- ийн дараа үүссэн санхүүгийн зах зээлүүдийн өөрчлөлт харьцангуй аядуу байгаа. Энэ нь Холбооны нөөцийн бодлогын хүүгээ дахин өсгөх хугацаа зах зээлүүдийн хүлээж байгаагаас наана байх магадлалыг нэмэгдүүллээ” хэмээж байна.
Рожер Блиц