Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхоролын талаар хэлэлцэж байна.
Гишүүд саналаа хэлж байна.
Гишүүдээс Эрдэнэтийн асуудлаар нэлээд их саналаа хэлж, 49 хувийн асуудлыг заавал олж илрүүлэх, мэдээллийг нээлттэй болгохыг шаардаж байна.
О.Баасанхүү:
Иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөөч ээ. Иргэдэд 300 мянган төгрөг тараагаад байхаар мөнгөтэй юм шиг. Гэтэл Эрдэнэтийн хувь гэхээр мөнгөгүй болчихдог. Мөн Эрдэнэтийн цагаан тоосыг шийдэж өгөөч. Нөхөн төлбөр өгмөөр юм уу. Яамныхаа олон ажилтныг битгий халаарай. Мэргэжлийн засгийн газар гэдэг чинь тэнд байгаа мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах ёстой гэсэн үг. Тэтгэвэртээ гарахад хоёр гуравхан жил дутуу байгаа хүмүүсийг халчихаад байдгийг болиорой. Хатуу ярина шүү тэгвэл.
Д.Оюунхорол:
-Монгол Кувейтийн судалгааны төв гэж төрийн бус байгууллага байдаг. Эзэнгүй, өмчийн харьяалалгүй олон тэрбум төгрөгийн хөрөнгө орхигдсон байсан. Энэ байгууллагын эзэн надтай уулзаж, эзэн болж ажиллахыг хүссэн. Нурсан барилгыг ашиглалтанд оруулах асуудлыг Кувейтийн зүгээс хөрөнгө гаргуулан байгуулаад, төрийн бус судалгааны бүх байгууллагын оролцоотой төрийн бус байгууллагыг ажиллуулж, үйл ажиллагааг нь хэвийн явагдах боломжийг бүрдүүлсэн.
Ж.Ганбаатар:
-Цэнгэл гишүүнийг сайдаас нэрийг нь татсан нь гэр бүлийн жижиг компанитай болсноос болсон гэж сонслоо. Хувийн өмчийг төр дээдэлнэ гэж боддог. Гэтэл хараад байхад бизнестэй хувийн өмчтэй хүнийг хоёрдугаарт тавьдаг хандлага байдаг юм уу даа. Үүнийгээ боливол манай улс хөгжинө. Төрийн албанд гэхэд хувийн хэвшилд ажилладаг хүнийг ажиллуулдаггүй юм байна. Хувийн компанитай гэдэг утгаар нь хүмүүст ингэж хандаж болохгүй гэж бодож байна. Хөдөлмөрийн насны 1,2 сая хүний 850 мянгыг нь хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн эзэлдэг. Энэ 850 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа хүмүүсийн улсад төлж байгаа татвар бага байж болох ч энэ олон мянган хүнийг тэжээж байгаа шүү. Энд байгаа гишүүдийн нэлээд хувь нь хувийн бизнестэй байсан байх гэж бодож байна. Тэгэхээр хувийн хэвшил рүү дайрсан, бизнес хийх сэтгэлгээг бууруулсан, төрийг голд тавьснаар хүн бүхэн төрд ажиллахыг хүсдэг ийм хандлагыг бий болгож байна.
Д.Оюун-Эрдэнэ:
Өмнөх Засгийн газар чинь хоолоо идчихээд талоноо Ерөнхий сайд таньд үлдээсэн. Тийм учир маш шаргуу ажиллаарай. Д.Оюунхорол гишүүнийг дэмжиж байна. Бидэнд ногоон хөгжлийн сайд гэхээр аялал жуулчлалаа орхигдуулаад, боловсролын сайд гэхээр соёлоо орхиод байдаг алдаа бий. Манай аялал жуулчлал ДНБ-ийхээ багахан хувийг эзэлдэг. Гэтэл Өвөрмонголд Чингисийн онгоны үзвэрийн газар нь 15 хувиа бүрдүүлдэг. Тиймээс аялал жуулчлалаа анхаарч ажиллаарай.
Рестораны сүлжээнүүд, хэвлэл мэдээлэл нь англи хэлээр гарах боломжийг хангасан улс хурдан хөгждөг юм билээ. Зочид буудлуудыг гаднаас шууд захиалж болдог байх боломжийг бүрдүүлээрэй.
Гишүүд агаарын бохирдол, Өвөрхангай аймгийн Орхон голын асуудал, цөлжилтийн асуудлыг онцгой анхаарч ажиллахыг сануулж байна.