ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар ирэх наймдугаар сарын эхээр ОХУ-д уулзахаар төлөвлөж байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын өдөр, цаг хараахан тодорхой болоогүй байна. п
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оросын Су-24 бөмбөгдөгч онгоц агаарын хилийг зөрчсөн хэмээн Туркийн нисэх хүчин сөнөөсний дараа Анкара, Москвагийн харилцаанд ан цав үүссэн билээ.
Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Су-24 онгоцны сүйрэлтэй холбогдуулан ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинаас болон амиа алдсан нисгэгчийн гэр бүлийнхнээс уучлалт хүссэн. Үүний дараа Турк, Оросын харилцаа сэргэж эхэлсэн юм.
Эх сурвалж: ВВС