Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдын дөрвийг нь цуцалж, УИХ-ын даргад 11 сайдын нэрийг өргөн мэдүүлж буйгаа танилцууллаа.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
- УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг сонгож баталлаа.
- Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээлээ.
- Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын гурав дахь удаагийн форум ирэх сарын 3-5-ны өдрүүдэд болохтой холбогдуулан Чингисийн талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулна.
- Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин Б.Тэгшбаяр алтан медаль хүртэж, Залуучуудын дэлхийн аварга боллоо.
- ШШГЕГ-ын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
- Өнгөрсөн шөнө ШӨХТГ-ын байцаагчид болон дарга Д.Мөнхтөр нар яаралтай тусламжийн 103 төвөөр гэнэтийн шалгалт хийсэн бөгөөд тэндээс хийсэн сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү.
- Эрүүл мэнд спортын яамны Шуурхай удирдлагын албаны мэдээлж буйгаар он гарсаар 30 хүн могойд хазуулжээ.
- Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2016” хоёр талын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт энэ сарын 28-наас манай улсад эхлэх гэж байна.
- Mongol Music төслийн хүрээнд HiTONE, Unimusic хэрэглэгчдийн дунд явуулсан Толин хулаар гангараад “Дубайд хосоороо” хөтөлбөрийн ялагчид шагналаа гардан авлаа.
- Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ. Уулзалтыг монголын хуульчдын холбооноос энэ сарын 21-22-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулж байна.
- Даншиг наадмын үеэр Монголчуудын их шүтээн “Очирваань” бурхны дүрийг залж, тахих юм.
- Энэ сарын 14-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын нийт кино театруудаар 14 кино гарсан бөгөөд “Тэжээвэр амьтдын нууц амьдрал” Хүүхэлдэйн кино 249 удаа дэлгэцэнд гарч Кино тоолуурыг тэргүүллээ.
- Хүүхэд багачуудын алгасалгүй унших дуртай “Ногун” цуврал өөрөө ярьдаг боллоо.
Дэлхий дахинд
- НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, нэр дэвшигчдийн жагсаалтыг хумих эхний санал хураалт явуулсан бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антониу Гутерреш /Португал/ эхний санал хураалтад НҮБ-ын гишүүдээс хамгийн их санал авч, түрүүллээ гэж Reuters дамжууллаа.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар ирэх наймдугаар сарын эхээр ОХУ-д уулзахаар төлөвлөж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
- Олимпийн аварга, Төрийн думын гишүүн Светлана Журова "Хөнгөн атлетикчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байх нь дөрвөн жил "шоронд хорих ял" оноож байгаатай адил" гэлээ.
- Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган амжилтгүй болсон цэргийн эргэлтийг ашиглан Туркэд “Мусульман ахан дүүс” алан хядах бүлэглэлийн байр суурийг бэхжүүлэхээр оролдож байна хэмээн Сирийн төрийн тэргүүн Башар Асад хэллээ.