Facebook компани хэдэн жилийн судалгаа, хөгжүүлэлтийн эцэст нарны эрчим хүчээр ажилладаг, интернет түгээх аварга дроноо анх удаа хөөргөжээ. Aquila буюу бүргэд гэж нэрлэсэн энэ хөлөг тасралтгүй 90 минут ниссэн байна.
Компанийн анхны туршилтын нислэг ийнхүү амжилттай болсон бөгөөд анх 30 минут ниснэ гэж төлөвлөж байсан аж. 2015 оны гуравдугаар сард анх Facebook танилцуулж байсан Aquila дрон дэлхий даяар дөрвөн тэрбум хүнд интернет түгээх юм.
Дронын далавчны урт нь Боинг 737 онгоцтой адил хэдий ч суудлын тэрэгтэй адил хөнгөн жинтэй. Харин эцсийн бүтээгдэхүүн нь гурван сарын хугацаанд 20-30 километрийн өндөрт нисэх юм.
Хамгийн сонирхолтой нь ийм хэмжээтэй, ийм удаан хугацаанд нисэх төхөөрөмжийн зарцуулах эрчим хүч нь өнөөдөр бидний ашиглаж буй үсний сэнс, богино долгионы зуухтай адил байх аж.