Бразилийн Рио-де-Жанейрод хотод хүн төрөлхтний хүсэн хүлээсэн олимпийн наадам эхлэхэд 12 хоног үлдлээ. Монголын баг тамирчдын түрүүч боксын шигшээ багийн хамт олон өнөөдөр "Рио-2016" олимпийн наадмыг зорив.
Риог зорих эрхээ хүч, хурд, ур чадвар, хүсэл зориг дайчлан авч чадсан Монголын боксын шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын зургаан тамирчин эх орноосоо мордлоо.
Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Дорнод аймаг "Талын бүргэд" клубын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, багийн эмч Э.Энхбаяр нарын хүмүүс баг тамирчдаа ахлан олимпийг зорилоо.
Боксын шигшээ багийн хамт олон, тамирчдын аав, ээж Риог зорьж буй тамирчдад амжилт хүсч ерөөлөө хайрлан сүүгээ өргөсөөр үдлээ.