Олимпийн хошой аварга, дэлхийн 6, европын 4 удаагийн аварга, Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Фазаев ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахт захидал илгээсэн байна.
Уг захидалд “Эрхэм Ерөнхийлөгч өө, оюун ухааны дуу хоолойг сонсохгүй юм бол би олимпийн наадмаас хүртсэн хошой алтан медалиа буцааж өгнө гэдгээ Танд дуулгаж байна. Миний дараа үеийн, өнөө цагийн бөхчүүд шударга өрсөлдөөнд оролцож алтан медаль авах боломжгүй болж байгаа бол би өөрийгөө олимпийн аварга гэж нэрлэхээс татгалзаж байна.
Эрхэм Томас Бах танд тамирчны чинь хувьд, олимпийн наадмын аваргын чинь хувьд хандаж олимпийн наадамд цэвэр, нэр төрдөө толбо суулгаагүй тамирчдад Олимпийн тоглолтонд оролцох боломж олгохгүй бол олимпийн үзэл санаа мөхжээ гэж харамсан хэлж болох юм.
Аливаа тамирчны зорилго нь олимпийн наадамд оролцох, мөрөөдөл нь олимпийн өндөрлөгт гарах явдал юм. Гэтэл таныг спортын бус зарчмаар олимпийн тоглолтонд оролцуулаагүй, та олимпийн аварга болж чадаагүй бол, таны сэтгэл санаа ямар байхыг та санаандаа дүрслэн бодооч. Дэлхийн шилдэг тамирчид цуглаагүй тэмцээн явуулснаас Олимпийн наадам хийгээгүй нь дээр байх. Өнөөдөр мөрөөдлийг нь хөсөр хаяж байгаа хүнд та маргааш юу гэж хариулах бэ.
Эцсийн шийдвэрийг ОУОХ гаргана, ноён Ерөнхийлөгч та цэвэр, нэр төрдөө толбоо суулгаагүй тамирчдын хувь заяагаар тоглоход бэлхэн үү. Би хар багаасаа олимпийн аварга болохыг мөрөөдөж ядрахыг үл мэдэн хөдөлмөрлөж 1984 оны олимпийн наадмын өмнөх бүх тэмцээнд өрсөлдөгчдөө ганц ч оноо алдахгүйгээр түрүүлж байлаа.
Тэгтэл 1984 оны олимпийн наадамд эсэргүүцэл үзүүлж улс төр олон зуун гайхамшигт тамирчдын хувь заяаг орвонгоор нь өөрчилсөн билээ. Иймд Олон улсын олимпийн хөдөлгөөнд улс төр дахин орох замыг хааж спортын ертөнцөд хагарал үүсгэхгүй байхыг ноён ерөнхийлөгч танд хандан уриалж байна.” гэж бичсэн байна.
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан